Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 309 Гүйцэтгэх засаглалын хувьд ч Улсын Их Хурлаас гаргасан шийдвэр нь нэг мөр хэрэгжиж чадахгүй байгаа бөгөөд үйл ажиллагааных нь үр дүн тэр бүр тодорхой харагдахгүй байна. Бүтцийн өөрчлөлтийг эрчимтэй хийх хэрэгжүүлэх тухай олон жил ярилаа, оролдлоо. Эдийн засаг, нийгмийн шинэтгэлийг хангах урьдчилсан нөхцлийг бүрдүүлэхийн тулд яам түүний харъяа байгууллагуудын бүтцийн өөрчлөлтөөс манай Засгийн газар ажлаа эхэлсэн боловч, нааштай үр дүнд хүрсэн гэж хэлэх аргагүй байна. Зорилтоос бүтэц үүддэг гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Иймээс эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт гэж ерөнхий ярих бус банк, санхүү, газрын тос, алт, харилцаа холбоо, экспортыг урамшуулах гэх мэт тодорхой зорилгод төрийн захиргааны байгууллагын бүтэц төвлөрч байх ёстой. Гэтэл өнөөдөр яам стратегийн зорилгоо хэрэгжүүлэхэд бус, урьдын адил аж ахуйн үйл ажиллагаатай зууралдсан, төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагын ажил нь уялдаа холбоогүй зөнгөөрөө явдаг хэвээрээ байна. Тэр бүү хэл олон давхардсан газар, агентлаг, түүний салбарууд бий болж, орон тоо төсвийн ачаалал нэмэгдэх хандлагатай боллоо. Энэ нь бүтцийн өөрчлөлт бүтэмжтэй болоогүйн тод илрэл юм. Өнөөдөр болтол бүтцийн өөрчлөлтийн талаар нэгдсэн үзэл баримтлал, хөтөлбөр дараалал байхгүйн улмаас хүмүүс тодорхой ойлголтгүй, түүнээс болгоомжилсон бэргэсэн шинжтэй байна. Энэ нь нийгэмд шинэ төр засгийн бодлогод үл итгэх хандлага бий болгож байгаагаараа бүр ч уршигтай юм. Бүтцийн өөрчлөлтөнд нь тухайн салбарын үйл ажиллагааны үр ашиг дээшилснээрхэмжигдэх болохоос биш, хэдэн хүний байрыг сольж байгууллагын нэрийг өөрчилсөн механик аргаар шийдэгдэхгүй ээ. Эдийн засгийн салбарын бүтцийн өөрчлөлтийн нэг чухал чиглэл нь ашиг орлогогүй бол үйлдвэрийн газар дампуурдаг, татан буугддагт орших ёстой. Манайд хууль дүрэм нь байгаа боловч огт хэрэгжээгүй байгаа нь эдийн засаг бүхэлдээ эрүүлжих үйл явц эхлээгүй байна гэсэнтэй утга ижил юм. Тэр тусмаа ашиггүй үйлдвэрийн газарт татаас өгдөгөө зогсоох хэрэгтэй. Хувийн компани ашиггүй ажиллаад цалингаа тавьж чадахгүй бол улс татаас өгөхгүй шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүүлийн саруудад буурсаар байгаа нь дээрхтэй холбоотой байж болох юм. Макро тогтворжуулалт гэсэн ерөнхий нэрийн дор бүтцийн өөрчлөлтийг урьдын адил зардал хасах, цомхтгол хийх арга мэтээр ойлгож үргэлжлүүлбэл төрийн албаны чадавхи эдийн засгийн үр ашигт муугаар нөлөөлөх нь ээ. Энэ дашрамд Ардчилсан Холбоо эвсэл бүтцийн өөрчлөлтийг нийгэм, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт гэж үздэг хэвээр байгаа гэдгийг Засгийн газартаа сануулмаар байна. Төвлөрлийг сааруулна гэж ярьсаар, семинардсаар байна. Өнөөдөр багийн дарга ажлаа хийх гэж сум руугаа явдаг, сумынх нь аймаг руугаа, аймгийнх нь нийслэл рүү ирдэг болж, бараг бүгд нийлээд Улаанбаатарт яам, тамгын газрын үүд сахиж, өвөлжиж, хаваржих нь холгүй байна. Яам, тамгын газрынх нь болохоор олон улсын байгууллагууд руу, донор орнууд руу ажлаа бүтээх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw