Монгол улсын парламент - боть 1

308 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 хугацаа боловч, Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхтэй харьцуулахад нийт ажиллах хугацааныха тавны нэгийг ардаа хийсэн гэсэн үг ээ. Энэ хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс нийгэм, эдийн засгийн суурь харилцааг эрүүлжүүлэхийн тулд үнийг чөлөөлөх, банк санхүүгийн хямралыг шийдвэрлэхэд, мөн түлш эрчим хүчний системийн өрийн сүлжээг арилгахад болон тэтгэвэр, тэтгэмжийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд дээрх салбаруудад хуримтлагдаад удсан асуудлыг нааштай шийдвэрлэх боломж бий болж байна. Энэ мэт шинэ төр, засгийн бодпого үйл ажиллагаанд зарим ахиц амжилт байгаа боловч, цаашид цаг алдалгүй шийдвэрлэх, онцгой анхаарч ажиллах шаардлагатай олон асуудлууд байгаа төдийгүй, өнгөрөгч саруудад хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагаандаа бодитой үнэлэлт дүгнэлт өгөх цаг болсон гэж Улсын Их Хурал дахь МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлэг үзэж байна. Улсын Их Хурлын, ялангуяа олонхийн бүлгийн гишүүдийн хувьд нийгэмд үүссэн амин чухал асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар тэр бүр нэгдсэн бодлогогүй, зүгширсэн ойлголтгүй явж ирсний дээр дотоод зохион байгуулалт сулаасаа болж, бидний ажлын үр дүн цаг үеийн шаардлагыг хангахуйц хэмжээнд байж чадсангүй. Энэ нь Улсын Их Хурлын гишүүн бүрт бүрэн эрхийнхээ дагуу төрийн бодлого тодорхойлох, хууль тогтооход чиглэсэн үндсэн ажилдаа бие сэтгэл оюун ухаанаа дайчлан улам илүү идэвх зүтгэлтэй оролцохыг шаардсан сануулга болж байна. Гишүүд хууль тоггоомжийг батлан гаргахдаа зарим талаар тойргийн сонирхолд автаж, орлого хасаж, үр ашиггүй хөнгөлөлт, чөлөөлөлтийг шаарддаг атлаа уг ажлыг гүйцэлдүүлэхэд хэрэгтэй зарлагын талыг үндэслэл, эх үүсвэргүй нэмэгдүүлэх явдал нэлээд түгээмэл байна. Ийм байдал зөвхөн тухайн арга хэмжээ хуулийн заалт биелэхгүйд хүргээд зогсохгүй, нийтийн тусын тулд хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа бодлого маань доголдоход хүрч болзошгүйг анхаарууштай. Биелэхгүйг нь мэдсээр байж хууль тогтоомжид нэг сайхан заалт оруулаад авах гэдэг сэтгэхүй бол та бидний хамтын хөдөлмөрийн үр дүн, хууль тогтоомжийн биелэлтэд ч муугаар нөлөөлж байна. Мөн Улсын Их Хурлын гишүүний эрх дарх, бүрэн эрхийн баталгаа гэхээс гадна, төр улс төрийн албанд зүтгэгчийн хувьд өөрсдийн сахилга бат, зохион байгуулалт, хийж байгаа алхамдаа хаа хаанаа анхаарч ажиллах хэрэгтэй байна. Улсын Их Хурлын үйл ажиллагаа бүхэлдээ гишүүн тус бүрийн ажилдаа хандаж байгаа хандлага, олонхи, цөөнхийн бодлого, түүний тусгал бүр нийгэмд ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлэхэд мөн хүмүүжлийн асар их нөлөөтэй байдгийг эрхэм гишүүд бүгдээрээ сайн ойлгож байгаа байхаа. Улсын Их Хурлын гишүүд, төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтооход суралцах хугацаа байхгүй боловч, өнгөрсөн саруудын бидний хамтын хөдөлмөр түүнд зарцуулсан цаг мөч бүхэн цаашид улс орон, ард түмнийхээ тусын тулд улам үр бүтээлтэй ажиллах сайн угтвар нөхцөл, сургамж болсон гэдэгт эргэлзэхгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw