Монгол улсын парламент - боть 1

ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 307 шбанд бүртгүүлсэн нь 60,8 мянга байгаа юм. Сүүлийн үед өөрийгөө ажилгүй, 1жил хайж байгаа тухайгаа мэдэгдэж бүртгүүлэгсдийн тоо үнэхээр нэмэгдсэн зь үнэн боловч энэ тоо бодит байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй гэдэг нь 5ЙЛГОМЖТОЙ. Бид ажилгүйчүүдийн тоог 60,8 мянга гэж ярьж байхдаа заавал цаана нь эүртгэгдээгүй 166,4 мянган хүн байгаа шүү гэж бодож ажиллаж байх нь зүйтэй юм. Өмнөх Улсын Их Хурал, Засгийн газраас манай Засгийн газрын эвлөж авсан хамгийн зовлонтой асуудлуудын нэг нь энэ юм. Харамсалтай нь ажилгүй гэж бүртгүүлэгсдийн тоо нэмэгдсэнийг манай Засгийн газрын үед ажилгүйдэл гэнэт өсч байгаа мэтээр зарим хүмүүсийн ярьж байгаатай санал нийлэхгүй байна. Би энэ үгийг уран үг уралдуулж бодит байдлыг гуйвуулж буй Ерөнхийлөгчдийн сонгуульд нэр дэвшигчдэд хаяглаж байна. Ажилгүйдлийг арилгах асуудал үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, эдийн засгийн бодлоготой холбоотой бөгөөд бид нийтийгхамарсан ажлыг өргөнөөр зохион байгуулах хөдөлмөрийн хөлсийг нь тухай бүрд нь олгох замаар ажилгүйчүүдийн байдлыг хөнгөвчлөхийг зорьж байна. Залуучуудын талаар төрөөс барих бодлогын зарим асуудал: Хүн амын ихэнх болж буй залуучуудын асуудал манай Засгийн газрын анхаарлын төвд байгаа гол асуудлуудын нэг юм. 1997 онд залуучуудын үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөж байна. 1998 оныг “Залуучуудын жил” болгох тухай, залуучууд, залуучуудын байгууллагаас гаргаж буй саналыг Засгийн газар анхааралтай судалж шийдвэр гаргах болно. Нийгэм, эдийн засагт хуримтлагдсан олон асуудлаас зөвхөн цөөн хэдийг нь энд хөндөж ярилаа. Засгийн газраас эдийн засаг, нийгмийн бодлогын асуудалд хандах хандлагыг бүхэлд нь эрс өөрчилж байгаа бөгөөд эдгээр нь үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Их баярлалаа!9 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлгийн ахлагч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг 1997.04.05 Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Хүндэт нөхөд өө! Хатагтай, ноёд оо! Монголын ард түмний чөлөөт сонголтын үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал, Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 9 дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Энэ бол урт удаан он цагийн туршид нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэж, тодорхой үр дүнд хүрэхэд бага

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw