306 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Үндсэндээ төрийн албан хаагчдын цалингаас бусад ажиллагсдын цалинг Засгийн газраас тогтоодоггүй билээ. 1997 оны эхний улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллагын ажиллагсдын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 13,5 хувиар өссөн байна. Төрийн албан хаагчдын хувьд өмнөх Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоосон цалингийн сүлжээг мөрдүүлэх нь утга учир муутай гэж үзэж байна. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар хоёр хоногийн өмнө төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээг хүчингүй болгож, орон жишиг тогтоон үүнийг үндэслэн төсөвт байгууллагуудын төсөв захирагчдад багш, эмч, бусад төрийн үйлчилгээний албан хаагчдийн цалинг тогтоож байх эрхийг олгосон шийдвэр гарлаа. Энэ нь нэг ёсондоо оюуны салбарт үнэ чөлөөлөгдөж байна гэсэн үг. Цаашдаа төсөвт байгууллагын үр дүнг худалдан авах гэрээнд шилжүүлж өгсөн санхүүжүүлэлтээс ашиг гаргаж түүгээрээ нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж байх тогтолцоонд оруулах болно. Ядуурал, ажилгүйдэл: Өмнөх Засгийн газраас бидний өвлөж авсан хамгийн хүнд асуудал бол нийгмийн ядуурал, ажилгүйдэл юм. 1994 оноос ядуурлыг бууруулах Үндэсний хөтөлбөр гаргаж олон улсын байгуулагуудаас санхүүтийн тусламж авч ирсэн байна. Харамсалтай нь Монголд ядуу гэж тооцогдож байгаа 103 мянган өрхийн дөнгөж 2 хувийг энэ хөтөлбөрт хамруулсан болохыг сүүлийн үеийн судалгаа харуулж байна. Зарцуулсан хөрөнгийн тал нь ядуу өрхөд очиж чадаагүй гэсэн тоог манай мэргэжлийн хүмүүс гаргасан байна. Энэ бол ядуурлын асуудалд урьд өмнө дэндүү хайнга хандаж байсны гэрч мөн. Манай Засгийн газар нийгмийн халамжийн бие даасан тогтолцоог анх удаа бий болгохоор зорьж байгаа бөгөөд нийгэмд халамж шаардагдаж байгаа хүмүүсийн хувьд явуулах бодлогыг нэг зохицуулалт авах зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Ядуурлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөний хуваарилалтад өөрчлөлт оруулж, ядуу хүмүүсээр нийтийг хамарсан хөдөлмөр хийлгэж тэдэнд хөдөлмөрийн хөлсийг олгох замаар туслах аргыг голчлон хэрэгжүүлэхээр бодож байна. Ядууралтай тэмцэхэд хоршооллыг хөгжүүлэх, хоршооллыг аж ахуйн байгууллагын ашгийн татвараас чөлөөлөх зэргээр тэдэнд төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ талаар зарим нэг бодлогын боловсруулалт хийх ажил хийгдэж байгаа бөгөөд ядуурлыг 2000 он гэхэд 2 дахин бууруулахаар төлөвлөж байна. Ажилгүйдэл: 1996 оны эцсийн байдлаар манай улсад хөдөлмөрийн нөөц 1 сая 137,2 мянгад хүрээд байна, үүнээс 791,8 мянган хүн ажил хийж, 227,2 мянган хүн ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүс, үлдсэн хэсэг нь хөдөлмөрийн насны суралцагчид байна. Хөдөлмөр эрхлээгүй хүмүүсээс хөдөлмөр зохицуулалтын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw