МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 305 хандлага байгааг зөвтгөх арга байхгүй юм. Банкууд хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөн гүйлгээг саатуулдаг, эргэж төлөгдөх баталгаагүй, тооцоо судалгаагүй, чанаргүй зээл олгодог, банк нэг бүрээс заавал дагаж мөрдөх ёстой Төв банкны дүрэм, журмыг үл биелүүлэх үзэгдэл урьдын адил хэвээрээ үргэлжилсээр байгаад сэтгэл зовохгүй байхын аргагүй юм. Одоо манай арилжааны банкуудын дунд санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн чадвар нь доройтсон банк хэд хэд байна. Санхүү төлбөрийн хүндрэлд гүнзгий орсон банкыг тэтгэж, цаг алдах тусам нийгэм, эдийн засагт учруулах хохирол улам нэмэгддэгийг бидний өмнөх туршлага бэлхнээ харуулж байгаа билээ. Ер нь банк төлбөрийн чадваргүй болж дампуурч татан буугдаж байх нь дэлхийн аль ч улс оронд тохиолддог, зах зээлийн хэвийн үзэгдэл бөгөөд асуудлын гол нь банкны харилцагчид хадгаламж эзэмшигчид нийт системийг санхүүгийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас найдвартай хамгаалах урьдчилан сэргийлэх бодлого түүнийг хэрэгжүүлэх механизм бүтэцтэй байх явдал юм. Иймд банкны салбарын өөрчлөлт, шинэчлэлийг удирдан зохион байгуулж гардан хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн байгуулага болсон Монголбанкны удирдлага өөрийнхөө өмнө тавигдаж байгаа Монголбанкны салбарыг эрүүлжүүлэх түүхэн үүрэг зорилтоо гүнээ ухамсарлаж ихээхэн санаачлагатай, шуурхай бөгөөд шургуу ажиллах шаардлагатай байгааг дахин сануулах нь зүйтэй гэж үзэж байна. Монголбанк банкны хуулийн хүрээнд банкуудын үйл ажиллагаанд тавих хяналтаа эрс чангатгаж санхүү төлбөрийн зохистой үзүүлэлтүүд, түүний дотор заавал биелүүлэх нөөцийн шаардлага, зээлийн лимит зэрэг банк бүрээс хатуу сахих ёстой зохих үзүүлэлтийн биелэлтийг ягштал биелүүлэх, биелүүлээгүй банкуудтай санхүүгийн хариуцлагыг хатуу тооцож ажиллахыг бий болсон нөхцөл байдал шаардаж байна. Төсөв. мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд банкны бүтцийн өөрчлөлтийн арга тактик, стратегийг зөв тодорхойлоход Монголбанк, Засгийн газар хоорондоо ажлын уялдаа холбоог улам сайжруул ах нь зайлшгүй шаардлагатай болж байна. Ийм ч учраас тус чуулганд оруулж байгаа банкны өөрчлөн байгуулалтыг дэмжихийг чиглэсэн хууль тогтоомжийн өөрчлөлтийг шийдвэртэй дэмжихийг эрхэм гишүүд Та бүхнээс хүсч байна. Наймдугаарт, Нийгмийн бодлогын талаар: Монгол Улсын засгийн газар нийгмийн болон эдийн засгийн бодлогыг өөр хооронд нь уялдаатай авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байна. Нийгмийн асуудалд зарцуулах хөрөнгө мөнгийг жилээс жилд нэмэгдүүлж чадах тийм эдийн засгийн бодлогыг хамгийн сайн нийгмийн бодлого гэж ойлгож байна. Манайд нийгмийн асуудал олон жилээр хуримтлагдсан бөгөөд эдийн засгийг өөд татахгүйгээр бүтээсэн баялагаа зөвхөн хэрэглэх нь яав ч нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа хэрэг биш юм. Олон түмэн цалингийн асуудлыг сонирхож байгаа нь мэдээж. Бидний байр суурь бол цалин гэдэг нь хөдөлмөрийн үнэ бөгөөд аливаа үнэ чөлөөтэй байх ёстой гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw