Монгол улсын парламент - боть 1

304 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 шийдэх болно. Энэ бол ардчилал зах зээлийн нөхцөлд хөрөнгө баялагийг хамгийн өндөр үр дүнтэй ашиглах эзнийг тодруулах, өмчлөлийн хамгийн оновчтой бүтцийг илрүүлэх, эцсийн дүнд эрх тэгш шударга байдлыг хангах хамгийн зөв арга юм. Хувьчлалын энэ шатны бас нэг онцлог нь зөвхөн хувьчлагчийн талаас биш, худалдан авагчийн талаас юуг авмаар байгаа саналыг нь авч болгоход оршино. Энэ талаар тусгай заавар гаргаж нийтэд танилцуулах болно. Хэдийгээр хөрөнгийг үнэгүй хуваарилж байсан хувьчлалын өмнөх үе шаттай харьцуулахад мөнгө уралдуулж байгаа нь үнэн боловч богино хугацаанд ард түмнийхээ бэл бэнчинд багтаан хувьчилж байгаа учир эдгээр хөрөнгө баялагийг ашиглан бүтээж болох бодит үнэ цэнээс харьцангуй бага үнээр төрийн өмчийг хувьд шилжүүлж байгаа хэрэг юм. Тийм ч учраас хөрөнгийн бололцоо илүүтэй гадаадынхны төлөх үнийг нилээд ялгавартай өндөр түвшинд тогтоож мөн хувьчлалаар хямд авсан зүйлийг гадаадад дамлан зарахыг хориглоно гэж бодож байна. Дуудлага худалдаа манай үйлдвэрүүдийг зах зээл дээр хэрхэн үнэлж байна, ямар үйлдвэрийг ашигтай, ямрыг ирээдүй гэж үзэж байна гэдгийг бодитойгоор илтгэн харуулж өнгөрсөн хэдэн жилийн дотор макро өөрчлөлтийн хүрээнд шахаад дийлээгүй, өөрчлөн байгуулалтыг нь эхлүүлж өгнө. Мөн хувьчлалын явцад үйлдвэрүүдийн өрийн асуудлыг зах зээлийн аргаар шийдвэрлэхэд бол үйлдвэрлэлийн салбарын зүгээс, банкны салбар, төсөвт үзүүлж байсан асар их хүндрэлийг хөнгөвчлөх болно. Хувьчлалын үзэл баримтлал үндсэндээ бэлэн боллоо. Одоо түүнийг цаг алдалгүй эхлүүлэх, тууштай, эрчимтэй хэрэгжүүлэх ажил үлдэж байна. Улсын ИхХурлаас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим хууль тогтоомжийн өөрчлөлтийг тэргүүн ээлжинд баталж өгөхийг хүсье. Долдугаарт, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх талаар: Банкны салбарт хийж байгаа бүтцийн гүнзгий өөрчлөлтийг, Ард, Даатгал банкуудыг татан буулгаснаар хязгаарлаж хэрхэвч болохгүй бөгөөд, хэрэв ингэвэл эдийн засгийг тогтворжуулах зорилт амжилтанд хүрэхгүй, харин ч банк санхүүгийн хямралыи хүлээснээс ангижрахгүй ноцтой үр дагаварт хүргэнэ. Төлбөрийн чадваргүй болж алдагдал нь өдөр хоногоос ихсэж байсан банкуудыг албадан татан буулгаж хадгаламж, эзэмшигчид харилцагчдын эрх ашгийг хамгаалах арга хэмжээг өнгөрсөн оны сүүлчээр авсан явдал зах зээлийн сахилга батыг мөрдүүлж, банкны хувь нийлүүлэгчид, удирдлагад өөрсдийн бизнесийн хуудуутай үйл ажиллагаанаас үүсч бий болсон хохирлыг өөрсдөө хариуцах ёстой гэсэн хүчтэй дохио сануулга болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Банкны нийт системийг эрүүлжүүлэх зорилтод онцгой ач холбогдолтой болсон энэ арга хэмжээнд тулгуурлаж бүтцийн өөрчлөлтийг цаашид улам гүнзгийрүүлэхийн оронд Монголбанкны удирдлага тайвшрах, назгайрах

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw