МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 303 Зургадугаарт, хувьчлалын талаар: 1991 онд эхэлсэн хувьчлал тууштай үргэлжилж чадаагүй, 2 дахь зах зээлийг нээж өмчлөлийг төвлөрүүлэх ажлыг өмнөх Улсын Их Хурал, Засгийн газар удаашруулсны улмаас эдийн засагт улсын өмч давамгайлсан хэвээр, хувьчлагдсан нэртэй үйлдвэрүүд ч үр ашиг хөөсөн, өмчийн эзний сонирхол үйлчлэхгүй байна. Үүний улмаас зах зээлийн чөлөөлөлт дохиоллыг дагаж үйлдвэрлэл, үйлчилгээ өсөх бүтцийн өөрчлөлт хийх үйл явц олигтой ахисангүй, зах зээлийн шинэ нөхцөлд манай үйлдвэрүүд бүгд өөрчлөн байгуулагдах, өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд үр ашигтай болохын тулд техник, технологи арга ажиллагаа, зохион байгуулалт, түүний дотор үйлдвэр бүтээгдэхүүний чиглэл ажлын хүчээ хүртэл эргэн харж оновчтой болгох шаардлагатай бол дампуурч хөрөнгө баялагийг илүү ашигтай зориулалтад суллаж байх ёстой юм. Энэ бол зах зээлийн эдийн засгийн амьдралын хэвийн хэм хэмжээ юм. Гэтэл улсын үйлдвэрүүдэд угаасаа өмчлөгчийн бодитой хяналт, үр ашгийн хатуу сахилга бүрэлдэхүйц хэлбэрээр харьцангуй богино хугацаанд хувийн хэвшилд маш түргэн хэмжээгээр шилжүүлэх замаар л эдийн засаг, зах зээлийнхээ жам ёсоор үр дүнтэй ажиллаж эхлэх үндсийг бүрдүүлэх боломжтой. Нөгөө талаар хувьчлалыг хагас дутуу хийж зэрэмдэглэсэн, хөрөнгийн зах зээл хөлөө олж бэхжээгүй нь уламжлалт олонхи аргыг үр ашигтай хэрэглэх бололцоог хязгаарлаж асуудалд нэн шинэлэгээр хандаж, хуулийн бүтээлч шийдэл олохыг шаардсан юм. Бид өөрийн орны бий болсон байдал, байж болох янз бүрийн хувилбарын эерэг ба сөрөг үр дагаварууд нухацтай шинэчилсний үндсэн дээр хувьчлалын 2 дахь шатны үзэл баримтлалыг цоо шинээр боловсруулж бий болголоо. Бусад оронтой харьцуулахад манай үйлдвэрлэгчдийн бүтэц нь цөөн тооны зонхилох эзэнтэй байвал ашигтай, жижиг, дунд үйлдвэрүүд давамгайлсан онцлогтой. Иймд бид 100 хүртэл ажилчинтай жижиг үйлдвэрүүдийг нээлтэй бодлогоор хувьчлах замаар нэг буюу нэгдмэл эзэнтэй болгох, том үйлдвэрүүдийг гол цөөн эзэд бүхий нэлээн төвлөрсөн өмчлөл үүсгэх урамшилтай битүүмжилсэн дуудлагаар хувьчлах нь хамгийн ашигтай юм гэж үзсэн. Үүний сүүлчийнх манайхны хувьд харьцангуй шинэ зүйл юм. Битүүмжилсэн дуудлагад оролцох аж ахуйн нэгж, хувь хүмүүс, тухайн үйлдвэрийн хувьцаанаас хэдийг, ямар үнээр авах хүсэлтэйгээ дугтуйлан өгч, дуудлагын цагт тэдгээрийг зэрэг нээн төлөх үнэ ба оролцогч бүрийн авах хувийг тодруулах юм. Энэ ажил бүхэлдээ ил тод өрсөлдөөний механизмд тулгуурлах бөгөөд улсаас зөвхөн тоглоомын дүрмийг шударга үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, үйлдвэр, хөрөнгө, ямар үнээр хэнд очихыг хүн бүр рдилхан мэдээлэлтэй, чөлөөтэй оролцох бололцоотой дуудлага худалдаа л
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw