302 МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-1 оруулалтыг гадаадын ба дотоодын гэж зүй бусаар ялгаварпан гажуудал бий болгож байгаа одоогийн тогтолцоог халах бололцоо гарна. Үүний зэрэгцээ хуучин тогтолцооноос өвлөгдөн ирсэн зарим нягтлан бодох бүртгэлийн зарчмууд болон татвар ногдуулах орлогыг тооцох аргачлал ихээхэн бэрхшээл учруулах төлөвтэй байна. Ялангуяа олон улсын бүртгэл зүйн хэм хэмжээнээс алдагдаж хувьцаа эзэмшигчдийн орлогод ногдуулах татвар өндөр, ажилчдын нийгмийн асуудалтай холбогдон гарах зардал дэд бүтцийн болон засварын зардал, зээлийн хүү зэргийг татвар ногдуулах орлогоос хасдаггүй, өмнөх жилийн алдагдлыг тухайн жилийн ашгаас хасч тооцож болдоггүй, элэгдэл хорогдлын шимтгэлийг тооцох хугацаа урт зэрэг дутагдлууд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад их сөрөг нөлөө үзүүлж байна. Бид хөрөнгө оруулалтын нөхцлийг сайжруулахын зэрэгцээ тэднээс улсын төсөв, эдийн засагт оруулах хувь нэмэрт тавих шаардлагыг ч өндөржүүлнэ. Тухайлбал, уул уурхайн хөрөнгө оруулагчид хайгуул хийх шатнаас эхлэн лицензийн төлбөрийг олон улсын жишигт ойртуулах түвшинд төлж эхлэхийн зэрэгцээ, ашгаас хамаарахгүйгээр ашигт малтмалын төлбөр төлж байх болно. Өмнө дурьдсан татварын өөрчлөлт, хөрөнгө оруулалтын дэглэмийн эдгээр шинэчлэл нь ойрын 1, 2 жилийн дотор гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрс идэвхжиж ажлын байр хурдан өсөх нэлээд найдлага төрүүлж байна. Уул уурхайн хуулийг шинэчлэн гаргах, түүний зохион байгуулалтыг өөрчлөх асуудлыг энэ оны 6 дугаар сард болох уул уурхай, газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахад чиглэсэн үндэсний бага хурлын өмнө хийх хэрэгтэй байна. Бид бусад салбарт гадаад, дотоод ялгалгүй хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн орчин бий болгохыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, бүх төрлийн зохицуулалт, зөвшөөрөл авдаг журмыг дээд зэргээр хялбарчилж хөнгөвчлөх, зөвхөн бүртгүүлээд ажилдаа ордог, бусад хууль тогтоомжийн шаардлагыг дараа нь тавьдаг журамд орох чиглэл барж байна. Энэ бүртгэлийг бүртгэхээс өөр ашиг сонирхолгүй газар төвлөрүүлэх замаар үнэхээр саадгүй чөлөөтэй дэглэмийг хангах нь зүйтэй гэж бодож байна. Зах зээлийн болон шилжилтийн бусад оронтой харьцуулахад манайд гадаад байтугай дотоодын бизнесийн хөгжил, ялангуяа жижиг бизнесийн хөгжил тун хангалтгүй байгаа нь түүнд учирч байгаа далд саад, дарамт их байгаагийн гэрч юм. Хөрөнгө оруулалтыг зоригтой идэвхжүүлэхэд учирч байгаа нэг томоохон бэрхшээл бол газрын хууль тогтоомж, зах зээлийн эдийн засгийн наад захын шаардлагыг хангахгүй байгаа явдал юм. Улсын Их Хурал газрын хувьчлалын асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх, газрыг дахин түрээслэх, өвлүүлэх, шилжүүлэх, барьцаалах зэрэг гол гол хэрэгцээг хангасан, удаан хугацааны түрээсийн эрхийг баталгаажуулж өгөх хэрэгтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw