УЮНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 301 бусад байгууллагын хүрээнд зах зээлийн арга механизм нэвтрүүлэх замаар улсын албан хаагчдын цалинг хувийн хэвшлийнхтэй ойртуулах, тэдний ачаалал, ажлын үр ашиг, хариуцлагыг ч тэр хэмжээгээр өндөржүүлэх иж бүрэн хөтөлбөрийг ойрын үед боловсруулж танилцуулах болно. Тавдугаарт, уул уурхайн болон бусад салбарт хөрөнгө оруулалтыг урамшуулах тухай: Одоогийн мөрдөгдөж байгаа татварын тогтолцоо, гадаадын хөрөнгө оруулалтын төлөө манай өрсөлдөх чадварыг үлэмж бууруулж байгаа юм. Энэ байдал гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах асар их шаардлагатай УУЛ уурхайн салбарт илүү хурцаар мэдрэгдэж байна. Иймд хөрөнгө санхүүгийн хомсдол бүхий ашигт малтмалын баялагтай орнуудтай өрсөлдөхийн тулд олон улсын санхүүгийн зах зээл, дэлхийн уул уурхайн салбарын өнөөгийн нөхцлийг харгалзан үзэх гарцаагүй шаардлагатай болж байна. Татварын орчинг сайжруулах, ялангуяа үйлдвэрлэгчдийн ашгийн татварыг бууруулж гаалийн татварыг цэглэснээр хөрөнгө оруулалт эрчимжих нэн таатай нөхцөл бүрэлдэнэ. Энэ бололцоог бид макро тогтворжуулалтыг тууштай хэрэгжүүлэх, шинээр бизнес эрхлэхэд ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдад тохиолдож байгаа чирэгдэл төвгийг эрс багасгахад чиглэсэн эрх зүй, бүтэц зохион байгуулалтын эрс шийдэмгий өөрчлөлтөөр дэмжих болно. Монгол Улсын Засгийн газраас энэ чуулганд хөрөнгө оруулалтыг урамшуулах тухай болон ашигт малтмалын хуулийн шинэ төслүүдийг оруулж батлуулахаар бэлтгэж байна. Эдгээр хуулиар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг адилхан үзэхийн зэрэгцээ хамгийн гол нь аливаа асуудал хэн нэгний үзэмжээс хамааралгүй, бүх зүйл хуулиар тодорхойлогдсон, хөрөнгө оруулагчийн хувьд нэн тодорхой бөгөөд төвөг чирэгдэлгүй дэглэм тогтоохоор зэхэж байна. Хөрөнгө оруулагч монголын бүх хуулийг дагаж мөрдөх боловч зөвхөн бүртгүүлснээр бизнесээ шууд эрхэлдэг горимд орно. Энэ нь улсын албад, хээл хахууль завхралд идэгдэхээс сэргийлэх ач холбогдолтой. Ялангуяа уул уурхайн салбар нь орчин үеийн боловсронгуй систем нэвтрүүлэхгүй бол олон орныг завхрал ялзралд оруулсан түүхэн сургамжтай билээ. Энэ ч үүднээс Засгийн газар одоогийн ажиллаж байгаа уул уурхайн лиценз, хяналт шалгалт мэдээлэл эрхэлсэн байгууллагуудыг дэлхий нийтийн жишигт ойртуулж орчин үеийн түвшинд хүргэн шинэчлэн байгуулах, ашигт малтмалын лицензийн кадастрын алба бүртгэлийн тогтолцоог бий болгох чиглэлээр Дэлхийн банкны техникийн туслалцааг авч ажиллаж байна. Үлэмж хэмжээний хөрөнгө шаардагддаг, эрсдэл ихтэй уул уурхайн салбарт ус агаар мэт шаардагатай тоног төхөөрөмжийг импорт, гаалийн татвараас чөлөөлж, нийт татварын хэмжээг бууруулах нь хөрөнгө оруулагчдад чухал ач холбогдолтой болох бөгөөд ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдад татварын элдэв хөнгөлөлт, чөлөөлөлт олгох, хөрөнгө
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw