Монгол улсын парламент - боть 1

300 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I ахуйн газруудын татварын орлого ихээхэн хувь эзэлдэг, хамтарсан үйлдвэрийн гадаад оролцогч талд очих ногдол ашиг, үнэ чөлөөлөөгүй нөхцөлд зөвхөн татварын бууралтаар ихсэх нь шударга байдалд нийцэхгүй байсан учир татварын хувь хэмжээг бууруулж чадахгүй явж ирсэи юм. Үнэ чөлөөлсөн энэ нөхцөлд асуудалд хандах хандлагыг өөрчлөх бололцоотой болсон гэж бодож байна. Татвар, ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц бололцоотой хэмжээнд байх, түүний дотор хуучин хамтарсан үйлдвэрийн гадаадын оролцогчдын сонирхлыг татахуйц байх нь зөв юм. Томоохон үйлдвэрүүдээс авах татварын ерөнхий хэмжээ багасах боловч тэр хэмжээгээр тэдний хөрөнгийн чадал нэмэгдэнэ. Том үйлдвэрүүдийн чадал их байна гэдэг зарчмыг энд баримтлах нь зүйтэй юм. Татварын хэмжээг нэг түвшинд тогтоох нь аж ахуйн байгууллагууд хиймлээр жижигрэх сонирхлыг арилгаж татвар ногдуулалтыг хялбаршуулж бизнес орчинг эрүүлжүүлэхэд тустай байх юм. Үйлдвэрлэгчдэд бэлтгэх хугацаа олгох, түүнчлэн энэ оны орлогын төлөвлөгөөнд бага нөлөөлөх үүднээс 30 хувийн татварыг 1998 оны 1 дүгээр сараас мөрдөх, тэр болтол 100 сая төгрөгөөс доош орлоготой нийт үйлдвэрлэгчдийг 20 хувийн нам татварт шилжүүлэх саналтай байна. Импортын татварын тэглэх асуудал, төсвийн зарлагыг бууруулахыг зүй ёсоор шаардана. Энэ ажил нийгэмд тийм амархан хэрэгжихгүй, иймд зарим зөөлөвч бий болгох үүднээс дээрх бараануудад ногдуулах онцгой татварын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай, архи, тамхи, авто машины, нөгөөтэйгүүр эдгээр барааны хэрэглээг хязгаарлах нь хөгжлийп эпэ шатанд зөв гэж үзэж байна. Ер нь гоёл чимэглэл, архи, тамхи, автомашин, бензинийг аль ч оронд тансагхэрэглээ, өөрөөр хэлбэл хүн амын орлого сайтай хэсгийнхний хэрэглээ гэж онцгой татварт хамруулдаг нь зүй ёсний хэрэг юм. Дөрөвдүгээрт, төсвийн шинэчлэлийн талаар: Дээр дурьдсан арга хэмжээг иж бүрнээр нь хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө төсвийн зарлагыг импортын татварын хэмжээгээр хорогдуулах шаардлагатай билээ. Гагцхүү энэ нөхцөлд амжилтанд хүрнэ. Төсвийн зарлагыг бууруулах, түүнийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай болно. Үүнд: 1. Цалин тэтгэвэр, тэтгэмжээс бусад бүх захиргааны зардлыг бууруулах хатуу горимоор ажиллахыг төрийн байгуулагууд үүрэг болгож санхүүгийн хяналт тавих, 2. Цалинг бүрэн чөлөөлж, цомхотгон, нягтруулалт хийх замаар цалинг өсгөх эрхийг төсөв захирагчдад олгох, 3. Хөрөнгө оруулалтын төсвийг түлш эрчим хүчнийхээс бусдыг зарцуулахыг зогсоох, 4. Нийтийн хэрэгцэьи||й ^ам^ хангагЛа^^йгЦийлүүлэх хугацааг 1-2 сараар богиносгож бололцоот зарим ажлыг зуны ажилд шилжүүлэх, 5. Өөр бусад арга хэмжээг иж бүрэн хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай болно. Тухайлбал, бидний төрийн захиргааны болон төсвийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw