МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 299 ч үйлвэрлэлийн бүхий л орц материалын зардлыг нэмэгдүүлж байгаа тул сөрөг нөлөөтэй байна. Бидний тооцоогоор экспортын томоохон үйлдвэр болох Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэрүүдээс гаргаж байгаа бүтэгдэхүүнд импортын эзлэх хувь хэмжээ 44,5-68,6 хувь байна. Талх, чихэр хувьцаат компаний бүтээгдэхүүнд импортын эзлэх хувь хэмжээ 50 гаруй хувь байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийг дэмжих асуудал импортын өртөг зардлыг бууруулахтай холбоотой байна. Мөн төвлөрсөн төлөвлөлтийг гажуудпаас дөнгөж ангижирч байгаа үнийн дохиоллыг олон улсын зах зээлийн бодит үнээс зохиомлоор салгах нь эдийн засгийн зөв бүтэц төлөвших үйл явцыг саатуулж байгааг анхаарахгүй байж болохгүй юм аа. Нийгмийн баялагийг татвар хэлбэрээр, тухайлбал, импортын гаалийн татвар хэлбэрээр цуглуулж түүнийгээ төсвөөс зарцуулах нь нийгмийн баялагийн дахин хуваарилалт сайн хэлбэр яавч биш юм аа. Бидний хувьд татвар хэлбэрээр төсөв цуглуулж дахин хуваарилж буй дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг багасгах, татвар төлөгчдийн ялангуяа дөнгөж өсч өндийж буй хувийн хэвшлийнхний татварын ачааллыг эрс бууруулах зорилт зүй ёсоор тавигдаж байна. Асуудлын гол нь тэр хэмжээгээр төсвийн зардлыг бууруулах шаардлагатай болно. Импортын татварыг тэглэхэд Монгол Улс чөлөөт бүсийн горимоор ажиллаж, гадаадын хөрөнгө оруулалт идэвхжих өндөр магадлалтай, гадаадын хөрөнгө оруулагчдаас хөрш орнуудын зах зээл дээр ажиллах сонирхлыг нээгдүүлнэ. Манай эдийн засаг бүхэлдээ импорт орлуулалт багатай, ихэнх үйлдвэр нь экспортод чиглэх ёстой боловч, тэдгээр нь импортын багтаамж ихтэй байдаг тул бүхэлдээ үйлдвэрлэлийг дэмжихэд таатай болно. Импортын татварыг тэглэх шийдвэр гаргаж Улсын Их Хурлаас Монголын экспортод мөн тийм хөнгөлөлт үзүүлэхийг АНУ, Европын холбоо, Япон, БНХАУ-д уриалах нь зүйтэй гэж бодож байна. Худалдааны татварыг нэмүү өртгийн татвар болгон өргөжүүлэх тухайд Худалдааны татварыг анхандаа нэмүү өртгийн татвар байхаар бодож хууль тогтоомжийг нь боловсруулж байсан юм. Нэмүү өртгийн татварыг хурааж авах нь бусад татваруудаас илүү их зохион байгуулалт арга ажиллагаа шаарддаг. Харамсалтай нь энэ ажлыг зохион байгуулах талаар тун тааруухан ажилласнаас худалдааны татварт-хамрагдах байгууллагуудын тоо ахиж чадаагүй юм. Иймд худалдааны татварыг эрс өргөжүүлэх замаар нэмүү өртгийн татварыг жинхэнэ утгаар тогтоох нь зүйтэй. Энэ ажлыг 1998 оноос хэрэгжүүлж эхлэхээр шат дараатай арга хэмжээ авах саналтай байна. Байгууллагын ашгийн татварын дээд хэмжээ манайд 40 хувь байгаа нь үнэхээрийн өндөр түвшин гэдгийг харьцуулсан судалгаа харуулдаг. Анхнаасаа энэ хувийг бууруулахыг өмнөх Улсын Их Хурал, Засгийн газрууд ойлгож байсан хэдий ч төсвийн орлогод нь томоохон үйлдвэр аж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw