298 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ I 2. Худалдааны татварыг өргөжүүлэх замаар нэмүү өртгийн татварын тогтолцоог 1998 онд хэрэгжүүлэх, 3. Байгууллагуудын ашгаас авах татварыг ирэх оноос нэг хэмжээнд 30 хувь болгож жигдрүүлэх, тэр болтол 20 ба 40 хувийг татварт шилжүүлэх, 4. Архи, тамхи, суудлын автомашин зэрэг зарим барааны онцгой татварын хэмжээг шинэчлэн тогтоох, 5. Татварын элдэв бүх чөлөөлөлтийгарилгаж татварын албаны өөрчлөлт хийх, 6. Татвараас зайлсхийсэн этгээдэд хүлээх хариуцлагын эрх зүйн орчин, түүний дотор эдийн засгийн хөшүүргийг улам боловсронгуй болгох явдал юм. Ингэснээр бид үнийн гажуудалгүй хөрөнгө баялаг хуваарилалтын хамгийн зөв дохиолол бүхий эдийн засгийн орчныг бүрдүүлэх боломжтой болно. Гаалийн тарифыг тэглэх нь үнийн өсөлтийг саармагжуулах үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашигт бүрнээ нийцэх юм. Үйлдвэрлэгчдийн санхүүгийн байдлыг сайжруулж тэдний санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх нь банк санхүүгийн салбарын байдлыг дээрдүүлэх учиртай юм. Засгийн газрын болон төрийн байгууллагуудын зарлага дэндүү их, тиймээс өндөр татвар бүхий тогтолцоо бий болгосон түүнд үйлдвэрлэл унаж, өр зээлэнд ордог. Тэр нь банк санхүүгийн салбарыг доройтуулдаг, эцэст нь засаг тер нь гадаад орноос бадар барихаас өөр замгүй болдог гаж буруу явдал бий болсон бөгөөд энэ байдлыг засах, төсвийн зарлагыг хорогдуулах явдал өөрчлөлт шинэчлэлтийн тулгамдсан зорилт болж байна. Хэцүү ч гэсэн энэ ажлыг зөвхөн өнөөгийн Улсын Их Хурал, Засгийн газар шийдвэрлэж чадна. Энэ бол түүхэн боломж бөгөөд энэ хугацааг алдах нь Монгол Улсын хөгжлийг арван жилээр хойшлуулах болно гэдэгт манай Засгийн газар итгэлтэй байна. Асуудлыг элдвээр улс төржүүл эхгүйгээр авч хэлэлцэн дэмжихийг Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвсэл, Улсын Их Хурлын нийт гишүүд, шинэчлэлийг эрхэмлэгч хүн бүхнээс хүсч байна. Импортын барааны гаалийн тарифыг тэглэх тухайд Монгол Улсын газар зүйн байршил далайд гарцгүй, дэд бүтэц сулхан хөгжсөн байдал аливаа импортын өртөг зардлыг нэмэх хүчин зүйл болж байдаг билээ. Иймд импортод ямарваа нэгэн татвар тогтоох нь түүний өртийг өндөр болгож үйлдвэрлэл хөгжих, гадаадаас хөрөнгө оруулах боломжийг багасгаж байна. Нөгөөтэйгүүр, импортын гаалийн татварыг аливаа оронд төсвийн орлогыг бүрдүүлэх, дотоодын үйлдвэрлэгчдийг гадаад өрсөлдөөнөөс хамгаалах хэрэгсэл гэж үздэг. Манай монголын хувьд дээр дурьдсан гадаад өрсөлдөөнөөс хамгаалах үүрэг нь үндэсний үйлдвэрлэгчдэд нөлөөгүй, харин
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw