МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 297 толилуулж байна. Улам бүр нээлттэй харилцан уялдаатай болж байгаа дэлхий нийтийн аж ахуйн системд Монгол орон өөрийн бололцоог яаж хамгийн үр цүнтэй ашиглаж, хөрш орнууд, бүс нутаг дэлхийн хегжилтэй эн зэрэгцэх аль болох дөт хэмнэлттэй замаар эдийн засгийнхаа тогтвортой өсөлт, аюулгүй байдлыг баталгаажуулж чадах вэ гэдэг нь өнөөдрийн бидний хийх сонголт, тууштай шинэчлэл өөрчлөлтөөс шууд хамаарна. Импортыг үр, ашигтай орлуулах, нөөц нэн хязгаарлагдмал бүхийл үйлдвэрлэл, импортод түшиглэдэг манайх шиг жижиг орны хувьд импортыг аль болох чөлөөлж, экспортыг бүх талаар урамшуулах замаар л олон улсын эдийн засгийн өрсөлдөөнд амьдрах чадвартай эдийн засгийг бүрдүүлж чадна. Өмнөх Улсын Их Хурал, Засгийн газрын үед эдийн засгийн амин чухал бараа үйлчилгээний үнийг зохиомлоор хязгаарлан барьж байгууллагуудын хооронд өрийн сүлжээ үүсгэж гадаадын зээл тусламжийг энэ арга хэмжээнд үр ашиггүй зарцуулж байсан нь үнэн хэрэг дээрээ төгрөг, долларын ханшийг зохиомлоор бага түвшинд тогтоох нөхцлийг бүрдүүлж байсан байна. Иймээс 1992, 1996 онд Монгол Улсын эдийн засгийн гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвар 2 дахин унаж аливаа үйлдвэрийн бус зориулалттай импорт Монголд ашигтай байх гаж тогтолцоо буй болж дотоодын үйлдвэрлэл нь гадаад өрсөлдөөнд ээлж дараатай цохиулж унаж байсан байна. Хүн бүр, байгууллага бүр бодит бус ханшаар төгрөгийг доллар болгон гадаадаас үйлдвэр, тоног төхөөрөмж бус чингэлэг бараа оруулахыг эрмэлзэж тэр хэмжээгээр манай үндэсний баялаг гадагш урсаж гадаад орнуудын ажилчдыг ажлаар хангах хэрэгсэл болж байсан байна. Сүүлийн үед төгрөгийн ханш илүү бодит байдалдаа орох хандлагатай болж байгаа нь өмнөх Улсын Их Хурал, Засгийн газрын үед импортлогчид ашигтай байж экспортод бараагаа гаргаж буй үйлдвэрлэгчдэд ашиггүй байсан буруу тохиолдлыг бүрэн эсрэгээр эргүүлж одоо ханш экспортын бараа үйлдвэрлэгч, худалдаалагчдад ашигтай эргэж импортлогчдод хүндхэн тусах болж байна. Бүхэлдээ дохиолол зөв болж байгаа боловч импортлогчдод очих дохиолол эрүүл бус эдийн засгийн орчинд хэр зөв бэ гэсэн асуулт гарч байна. Зүй нь Монголын нөхцөлд экспортыг дэмжих нь чухал боловч импортыг өндөр өртөгтэй болгох нь дотоодын үйлдвэрлэгчдэд мөн ашиггүй юм аа. Эдийн засгийг эрүүлжүүлэх асуудал зөвхөн засгийн газрын байгууллагын үйл ажиллагаанаас хамаарах бус хууль тогтоомжоор бий болгосон эрүүл бус эдийн засгийн орчинг УИХ хэрхэн түргэн засамжлах вэ гэдгээс хамаарч байна. Эрүүл бус орчинд шударгаар ажиллах Засгийн газар нийгмийн эсэргүүцэлтэй тулсаар хүчээ барна, эсвэл Засгийн газрын шахалтаар нийгэм нэг хэлбэрийн гаж байдлаас нөгөөд шилжихэд хүрнэ. Бий болж буй нөхцөл байдалд олон арга хэмжээ авах шаардлагатай байгаагийн дотор эдийн засгийн орчныг үндсэнд нь тодорхойлж байгаа татварын тогтолцоог эргэж авч үзэх шаардлагатай болж байна. Шийдэх хувилбарыг тун товч илэрхийлбэл: 1. Импортын гаалийн татварын тарифыг цэглэх,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw