296 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I ханш бүр хүчтэй унах нөхцлийг бүрдүүлдэг болохыг онцгой анхаарах хэрэгтэй болж байна. 1996 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол улс 528,5 сая ам.долларын гадаад зээлийн өртэй байна. Энэ бол өнөөдрийн бид өөрсдийнхөө төлөө, ирээдүй болсон үр хүүхдийнхээ сайн сайхныг золиосолдог хуучин сэтгэлгээ арга барилаас гарах ёстойг сануулсан дохио юм. 1997 оны эхний улирлын байдлаар төвийн эрчим хүчний системээр нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ өссөний үрээр эрчим хүчний импортыг 2,3 сая ам.доллараар буурууллаа. Төвийн эрчим хүчний системтэй холбогдож чадаагүй байгаа Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын хувьд Засгийн газар олон арван жилээр элэгдэлд орсон дизель станцуудыг нь ашиглалтын зардал багатай шинэ станцуудаар солих бодлого барьж байгаа бөгөөд үүнд АНУ-аас үзүүлсэн буцалтгүй тусламжийн хэсгийг 1997 онд ашиглахаар шийдвэрлээд байна. Ихэнх сумуудад байгаа дизель станцуудыг шинэчлэх явдлыг Засгийн газар чухал зорилт хэмээн үзэж байгаа бөгөөд үүнд Япон, бусад орнуудын тусламж зээлийг ашиглах бололцооны талаар анхаарч ажиллаж байна. Цаг үеийн тулгамдаж байгаа асуудлын нэг нь тариалалтын асуудал юм. Газар тариалангийн компаниудыг манай Засгийн газар банкны хөнгөлөлттэй зээлээр дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Үүний тулд хөдөө аж ахуй хөгжүүлэх санг байгуулж түүний хөрөнгийг газар тариалангийн байгууллагууд банкнаас зээл авах тохиолдолд хүүний төлбөрийн тодорхой хэсгийг нөхөхөд зориулж шийдвэр гаргасан юм. Харамсалтай нь өмнөх Улсын Их Хурал, Засгийн газрын үед газар тариалангийн компаниудын бүтээгдэхүүний үнийг захиргаадан барьж банкнаас болон тосвөөс тэдэнд олон тэрбум төгрөгийн зээлийг захиргаадан олгуулснаас өнөөдрийн байдлаар газар тариалангийн компаниуд 7,6 тэрбум төгрөгийг төлж чадаагүй өр болгосон учир банкуудын санхүүгийн байдал доройтон газар тариалангийн компаниудад зээл олгох сонирхол бага байгаа юм. Нөгөөтэйгүүр, банкууд газар тариалангийн компаниудаас өөрсдөөс нь өөр хэнд ч хэрэггүй байдаг машин тоног төхөөрөмжийг нь зээлийн барьцаанд авах сонирхолгүй байдаг нь зээл өгөх бололцоог хязгаарлаж байгаа юм. Иймд газар тариаланг дэмжихийн тулд газар тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах газрын өмчлөлийг шийдэх явдал тэднийг бие даасан санхүүгийн зах зээл дээр гарах өргөн бололцоог бий болгоно. Энэ асуудалд Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулж газрын харилцааны холбогдолтой хууль тогтоомжийг түргэн гаргаж өгөх хэрэгтэй байна. Гуравдугаарт, Эдийн засгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх арга хэмжээний тухай: Улс орны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр нэн түрүүнд авч хэрэгжүүлэх багц бодлогыг бэлтгэж тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль, тогтоомжийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw