Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 295 Энд санаатай гэхээсээ илүү боловсон хүчний мэдлэг боловсрол, шаардлага тэр болгон хүрэхгүй байгаатай холбоотой байна. Төрийн албан хаагчдыг бүтдийг сургалтанд хамруулаад дараа нь өөрчлөлт хийнэ гэвэл бүтэхгүй асуудал гэдэг нь ойлгомжтой. Иймд төрийн албан хаагчдын өөрөө өөрийгөө дайчлан сурч байхдаа хөдөл мөрлөх, ажиллаж хөдөлмөрлөж байхдаа сурах чин хүсэл эрмэлзэл онцгой ач холбогдолтой бөгөөд үүнийг боловсон хүчний шалгуур болгох шаардлагатай болж байна. Яамдын тоог хорогдуулсан боловч хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагийн тоо үндэслэлгүй өсөх хандлагатай байгаа тухай шүүмжлэлийг үндэстэй гэж үзэж байна. Засгийн газар энэ асуудлаар өмнөх Улсын Их Хурал, Засгийн газрын баталсан үзэл баримтлалд зарим зарчмын өөрчлөлт хийх, гол нь төр засгийн байгууллагуудыг зардпаар нь санхүүжүүлэх бус ажлынх нь үр дүнг худалдан авах замаар санхүүжүүлэх, үүний тулд тэдэнтэй хатуу гэрээ байгуулж ажилладаг журам тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Төр, засгийн байгуулагуудыг төрийн үүрэг гүйцэтгэхэд ашгийн төлөө ажилладаг байхаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн төвлөрлийг сааруулан орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлэх ажлыг бүтцийн болон нутаг дэвсгэрийн өөрчлөлттэй хослуулан цогц байдлаар авч үзэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ асуудлаар Засгийн газар, Улсын ИхХурлын чуулгандтодорхой санал хөтөлбөр оруулах болно. Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засгийн байдлын тухай: 1997 оны эхний улирлын дүн хараахан гарч амжаагүй байна. Харин 1997 оны 2 дугаар сард үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч 6,7 хувь, дулааны эрчим хүч 10,2 хувь, нүүрс 16 хувь, зэсийн баяжмал 44,5 хувиар өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгджээ. Үнийн өсөлтийн хурдцад өмнөх онтой харьцуулбал бараг 2 дахин багассан байна. З дугаар сарын урьдчилсан мэдээгээр Улаанбаатар хотод мөнгөний ханш уналт 2,3 болж байна. Хэрэв мах, сүү зэрэг улирлын чанартай бүтээгдэхүүний үнийн нөлөөллийг хасч тооцвол үнэ тогтворжих хандлагатай байна гэж хэлж болно. 1997 оны эхний улиралд гадаад худалдааны нийт бараа эргэлт 149,7 сая ам.доллар, үүнээс экспорт 79 сая, импорт 70,7 сая ам.доллар болсон байна. Төгрөг ам.долларын ханш 1997 оны эхний улиралд дунджаар 20 хувь өсчээ. Энэ нь манай экспортын гол нэрийн барааны үнэ нь дэлхийн зах зээл дээр унах импортын бараа, тухайлбал, бензин шатахууны гадаад үнэ өсөх зэрэг олон шалтгаантай байв. Нөгөөтэйгүүр төгрөгт итгэх иргэдийн итгэлтэй ханшийн асуудал холбоотой юм. Банкуудад хадгалуулсан иргэдийн хадгаламжийн хэмжээ олон сарын дараа анх удаа өнгөрсөн 2 дугаар сард нэмэгдсэн байна. Ер нь цаашдаа ханшийг тогтвортой барих цорын ганц арга бол үнийн өсөлтийг хяналтад байлгах явдал юм. Инфляцийн түвшин өндөр байхад төгрөгийг дэмжиж интервенц хийх нь ямар ч ач холбогдолгүй, харин ч манай эдийн засгийн гадаад зах зээл дээр өрсөлдөх чадварыг доройтуулж хэсэг хугацааны дараа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw