Монгол улсын парламент - боть 1

294 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэхээс эдийн засгийн өөрчлөлт ихээхэн хамаарна. Чухам эдийн засаг бизнес орчинг өөрчлөхөд чиглэгдсэн багц арга хэмжээг толилуулахын өмнө нийгэм, улс төр, эдийн засгийн байдлыг үнэлж дүгнэх, олон түмний сэтгэлийг зовоосон зарим асуудлаар Засгийн газрын байр суурийг товч илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, монгол орны нийгэм улс төрийн нөхцөл байдал: Монгол Улсын өнөөгийн нийгэм, улс төрийн байдлыг шинэ, хуучны зөрчил ил тод болох үе гэж тодорхойлж байна. Эдийн засаг, нийгмийн амьдралыг шинэчлэх явц алхам алхмаар урагшлах бүрт хуучин тогтолцоо, түүнд дасаж дадсан зуршлаа нэхэх нийгмийн захиалга улам бүр ил тод болж зөрчил аажмаар хурцдах өнгө аястай болж байна. Нийгмийн шинэчлэлийг талархан дэмжигч болон шүүмжлэгчид эрх баригч МҮАН-МСДН-д байдаг шиг, мөн сөрөг хүчин болсон МАХН-д нийгмийг шинэчлэх алхам бүрийг эсэргүүцэгчид болон хийгдэж буй өөрчлөлтүүд зайлшгүй гэдгийг ойлгох хүн ч багагүй байна. Шинэ хуучны яруу тод илэрхийлэгчдийг өнөөдөр тэр энэ нам гэж зааж хэлэхэд хэцүү ч намуудын төлөвших явцад энэ асуудал улам бүр ойлгомжтой болох нь гарцаагүй юм. Эдүгээ эрх баригч байж үзээгүй улс төрийн хүчин, төрийн эрх мэдлийг авч засаглах, сөрөг хүчин байж үзээгүй улс оронд олон арван жил завсаргүй ноёрхсон, энэ утгаараа өнөөдрийн бий болсон нөхцөл байдлын төлөө хамгийн том хариуцлага хүлээх МАКН жинхэнэ нам болж төлөвшихийн зовлонг үзэж байна. Аль аль нь зохиомол хүндрэл бэрхшээлгүйгээр төлөвшилөө олох нь Монгол Улсын цаашдын хувь заяанд туйлын чухал ач холбогдолтой билээ. Улсын Их Хурал Засгийн газрын шинэ бодлогын учир утгыг сайн ойлгохгүй тийм Засаг дарга нар багагүй байна. Намынхаа явцуу эрх ашигт хөтлөгдөн төр засгийн бодлогыг ойлгохгүй буюу ойлгохыг хүсэхгүй МАХН-ын гишүүн Засаг дарга нар байхад асуудлын нарийн учир холбогдлыг ухаж ойлгож чадахгүй. Тиймээс ч олон түмэнд хүрч ажиллаж чадахгүй бэргэж суудаг эрх баригч намуудын гишүүн засаг дарга нар багагүй байгаа талаар Ерөнхий сайдад олон түмэн мэдээлэл ирүүлж байна. Засаг төрийн байгуулагууд бүх шатанд нэг л бодлогыг хэрэгжүүлэхгүйгээр нийгмийг өөрчлөх асуудал хүнд гэдэг нь ойлгомжтой. Иймд газар бүр, шат шатандаа иргэд санал санаачлагатай ажиллаж Засаг дарга нарын ажилд хяналт тавих Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг хэлбэрэлтгүй мөрдүүлэх явдал чухал байна. Эл хэрэг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал онцгой үүрэгтэй бөгөөд Засаг дарга нарыг шахаж ажиллуулах, тэдэнтэй хариуцлага тооцох талаар Ерөнхий сайдтай, Засгийн газартай нягт хамтарч ажиллахыг уриалж байна. Нийгмээ өөрчилж хүмүүсийн төлөө ажиллаж чадахгүй тийм төрийн албан хаагчидтай ямар намын гишүүн байхаас үл хамааран хариуцлага тооцох нь ардчиллын шаардлага хэмээн үзэж байна. Өөрчлөлтийг түргэн хийхийг Засгийн газраас ихэд шахаж удирдах боловсон хүчинд хатуу шаардлага тавьж байгаа хэдий ч, засаг, төрийн шийдвэр дунд шатандаа саарч замхрах явдал багагүй байгааг хүмүүс шүүмжилж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw