293 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I нилээд төвлөрчээ. Тухайлбал, эрчим хүч, дулаан, түлшний үнийг чөлөөлж, санхүүгийн хүнд байдалд орсон эдгээр салбарыг өөд нь татах, зарим банкуудыг албадан татан буулгаж учруулж байсан алдагдлыг зогсоож банкны найдвартай ажиллагааг хангах, татвар болон банкны өр зээлийг барагдуулах, эзэнгүйдсэн төрийн өмчид тавих хяналтыг чангатгаж, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох зэрэг олон арга хэмжээ авсан билээ. Үүний ур дүнд 1996 онд Монгол орон эдийн засаг санхүүгийн гүнзгий хямралд орох аюулаас зайлсхийж чадсан билээ. Өмнөх Улсын Их Хурал, Засгийн газрын үед бий болсон өрийн сүлжээ, олон тэрбум төгрөгөөр багассан хэдий ч өнөөдөр асуудал хурц хэвээр байна. Гол нь нүүрсний уурхайнуудад өмнөх Засгийн газраас өвлөгдсөн 13-14 тэрбум төгрөгийн өр өнөөдөр байгаа юм. Өнгөрсөн 8 дугаар сард Улсын Их Хурлын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр, 1997 оны төсөв, Үндсэн чиглэл батлагдаж, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хуульд зарчмын чухал нэмэлт өөрчлөлтүүд орж, орон сууц хувьчлах хууль гарав. Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагуудын хувьчлалын талаарх үзэл баримтлалыг боловсруулах зэргээр эдийн засгийн бодлогод шинэчлэлийн анхны алхмуудыг хийлээ. Энэ бол зөвхөн эхлэл юм. Ардчилсан Холбоо эвсэлд сонгогчидтойгоо байгуулсан гэрээгээ биелүүлэхийн тулд үеэ өнгөрөөж буй өмнөх тогтолцоотой төдийлөн холбогдохгүй бйе даасан эдийн засгийн бодпого шаардлагатай бөгөөд ийм бодлогод шилжихэд бас тодорхой хугацаа шаардагдаж байсан юм. Өнөөдрийг хүртэл Засгийн газраас авч байсан арга хэмжээ, хуучин тогтолцооны хүрээнд ажлыг хамгийн сайтар зохион байгуулахад чиглэгдэж байв. Жишээлбэл, 1997 оны төсвийг авч үзвэл түүний бэлтгэл, өмнөх Улсын Их Хурал, Засгийн газрын үед хийгдэж, шинэ Улсын Их Хурал, Засгийн газар зарим нэг сайжруулалт хийснээр батлагдан мөрдөгдөж байгаа юм. Энэ чуулган татварын тогтолцоонд өөрчлөлт хийж, түүнийхээ үндсэн дээр 1997 оны төсвийн тодотголыг хийх шаардлагатайгаас гадна ирэх 1998 оны төсвийн төслийг шинэ арга зарчим хандлагаар бэлдэх ажлыг өнөөдрөөс эхлүүлэх үүрэгтэй болж байна. Ганц жишээ хэлэхэд, төсвийн алдагдлаа дотоодын аргачилал гэдгээр халхавчлан бодит хэмжээг нь нууцалж өөрсдийгөө хуурч ирсэн байна. Хэрэв олон улсын тогтсон аргачиллаар тооцвол манай улсын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний З биш харин 10 байсан тухай ярих хэрэгтэй болж байна. Засгийн газрыг зоримог, шийдм эг гэж үнэлдэг хүмүүс байдаг бололтой. Өмнөх Засгийн газрын идэвхигүй байдалтай харьцуулбал тийм үнэлгээ өгч байгаад гайхах зүйлгүй юм. Гэвч энэхүү зоримог бодпогын өөрчлөлт бүхий тийм арга хэмжээг бидний үзэж байгаагаар шинэ Засгийн газраас хараахан авч чадаагүй байсан бөгөөд үнэхээр бодпогын гэж хэлж болох зоримог, энэ утгаараа тодорхой эрсдэл бүхий арга хэмжээг Засгийн газраас Улсын Их Хуралд санал болгож байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw