Монгол улсын парламент - боть 1

290 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 хэлэлцээнд оролцоход эдгээр улсын дэмжлэгийг олж авахад оршиж байсан ба энэ зорилгоо ч амжилттай биелүүллээ. Айлчлалын үеэр хийсэн яриа, хэлэлцээний дүнд “Монгол-Индонезийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үндсэн зарчмуудын тухай Тунхаглал”, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монгол-Шинэ Зеландын хамтарсан албан мэдээ”, “Монгол-Австралийн найрамдал, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл”-д тус тус гарын үсэг зурсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны үндсэн зарчмуудыг тодорхойлсноороо улс төр, эрх зүйн үндсийг тавьсан арга хэмжээ болсон гэж үзэж байна. Газарзүйн байршлын хувьд хэдий алслагдсан ч манай улс эдгээр улстай хамтын ажиллагаа идэвхитэй, үр ашигтай хөгжүүлэх салбар чиглэл олон байгааг айлчлалын явцад тогтож ярилцсан төдийгүй зарим салбараараа тодорхой тохиролцоонд хүрсэн юм. Тухайлбал, алт, зэс болон газрын тос ашиглах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар зарим тодорхой ажил ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцлоо. Эдгээрээс гадна цаашид нарийвчлан судалж туршлагаас нь авч нэвтрүүлбэл зохилтой олон асуудал байгааг тэмдэглэж байна. Шинэ Зеланд, Австралитай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай болон давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээрүүдийг байгуулах асуудлаар санал солилцлоо. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөхөд чухал ач холбогдолтой. Эдгээр баримт бичгийн талаар холбогдох газруудын саналыг авах, үнэлэлт дүгнэлт хийх зэрэгт зохих цаг хугацаа шаардагдах боловч бэлтгэл ажлыг нэн даруй хийхээр тохиролцлоо. Монгол Улс Ази, Номхон Далайн бүсийн эдийн засгийн интеграци, улс төрийн яриа хэлэлцээнд оролцох, аажимдаа АПЕК-т гишүүнээр элсэх, АСЕАН-ы Бүсийн чуулгын ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа тухай бүр илэрхийлж, эдгээр байгууллагын нөлөө бүхий гишүүн дээрх гурван улсын дэмжлэгийг авахад анхаарлаа чиглүүлж ажилласан юм. Манай улсын хүсэлт, тавьж буй чармайлтад нааштай хандахаа эдгээр улс илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй. Айлчлалын үеэр манай Улсын Их Хурлын төлөөлөгч Шинэ Зеланд, Австралийн Парламентийн төлөөлөгчидтэй уулзаж, парламент хоорондын харилцааны асуудлаар санал солилцсон нь цаашид эдгээр улстай парламентын шугамаар харилцан төлөөлөгчид солилцох, туршлага судлах зэргээр үр бүтээлтэй харилцан ажиллахад чухал нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Төлөөлөгчдийг манай орны хэсэг бизнесмен дагалдан эдгээр орны ажил хэргийн хүмүүстэй тус тусын шугамаар уулзалт, ярилцлага хийсэн нь зохих үр дүнгээ өгнө байх гэж бодож байна. Энэ бүхнийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Индонез, Шинэ Зеланд, Австрали улсад хийсэн айлчлал хоёр талын хамтын ажиллагааны нийтлэг үндсийг тавьсан суурь ач холбогдолтой төдийгүй, худалдаа, эдийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw