Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 289 холбоотой байгааг ойлгох цаг болсон байна. Ийм учраас шинэтгэл хийж буй хөгжингүй, хөгжиж буй, буурай орнуудын жишгийг харгалзан энэ хүрээний шинэчлэлийг нэг төвд зангидаж, тухайлан нарийн чанд боловсруулж, байгууллага, орон нутгийн явцуу сонирхлын үүднээс биш “хөндлөнгийн” хүчээр хийх нь зүйтэй гэж үзсэн, олон улсын зохих байгууллагын шинжээчид ч гэсэн ингэж зөвлөж буйг үгүйсгэж болохгүй. Ийм учир хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн болон нутгийн удирдлагын бүх шатны байгууллага, тэдгээрийн салаа мөчир болсон бусад байгууллагын шинэтгэлийг Ерөнхийлөгчийн ивээлд юмуу, Улсын Их Хуралд түшиглэн ажиллах Шинэтгэлийн хороо байгуулан хянаж зохицуулахыг санал болгож байна. Чингэхдээ санхүүгийн асууддыг Улсын ИхХурал, Засгийн газар мэдэж болох юм. Энэ зорилгоор би өнгөрсөн 2 дугаар сард ‘Төрийн байгууллага, нутгийн удирдлагын шинэтгэлийн хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Шинэтгэлийн хороо нь төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагын болон нутгийн удирдлагын шинэтгэлийн Үндэсний Хөтөлбөрийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг туслалцаатайгаар боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохицуулан удирдах чиг үүрэгтэй байхаар бодож дүрэм, бүтцийг боловсруулаад байна. Энэ бол зөвхөн нэг “хороо” төдий хэлбэрийн асуудал биш шинэтгэлийн зангилаа асуудлыг хөндөж байгаа юм гэдгийг эрхэм гишүүд анхааралтай авч үзэж, цаг алгуурлалгүй нааштайгаар шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна. Ш. Айлчлалын дүнгийн талаар: Монгол Улсын хувьд тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улс гүрнүүдтэй тогтоосон хамтын ажиллагааны гадаад аятай орчин нөхцөл бүрэлдэж, бэхжсээр байна. Сүүлийн үед Монгол Улсын бие даасан, эвсэлд үл нэгдэх, нээлттэй олон тулгуурт гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хэд хэдэн чухал арга хэмжээ авч явууллаа. Түүний нэг нь энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Индонез, Шинэ Зеланд, Австрали Улсад хийсэн албан ёсны айлчлал бөгөөд түүний үр дүнг саяхан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар зохих төлөвлөгөө, зөвлөмж гаргаад байна.Уг айлчлал нь дээрх гурван улсад Монгол Улсын Төрийн тэргүүний хийсэн анхны айлчлал байсан бөгөөд чухамхүү энэ утгаар нь түүний ач холбогдлыг үнэлж, дүгнэх учиртай билээ. Энэхүү айлчлалын зорилго нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаанд эзлэх байр суурь, жин нь улам бүр өсөн нэмэгдэж буй дээрх гурван улстай төрийн дээд хэмжээнд ажил хэргийн хэлхээ холбоо тогтоож, хоёр талын харилцааны улс төр, эрх зүйн нийтлэг үндсийг гавих, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ салбар, чиглэлд хөгжүүлэх, улмаар эл бүс нутагт Монгол Улсын байр суурийг 5эхжүүлэхэдялангуяа бүс нутгийн эдийн засгийн интеграци, улс төрийн яриа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw