Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 291 засаг, шинжлэх ухаан, техник, соёл хүмүүнлэгийн харилцааны тодорхой зохих салбаруудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлэхүйц үр дүнтэй болсон гэж үзэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.8 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайханы хэлсэн үг 1997.04.05 Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын хаврын чуулганы ажил эхэлж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүгдэд Монгол Улсын Засгийн Газрын нэрийн өмнөөс ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье! Та бүгд чуулганы завсар хооронд сонгогчидтойгоо уулзан тэдний хүсэл эрмэлзлэл, гомдол, санал бодлыг сонсож, захиа даалгаварыг нь авч шинэ эрч хүчээр ажиллах эрмэлзлэл дүүрэн байна гэдэгт итгэж байна. Үнэхээр ч энэ удаагийн Улсын Их Хурлын чуулган Монгол Улсын хөгжлийн түүхэнд өөрийн гэсэн байр сууриа эзлэх чухал ач холбогдолтой чуулган болоосой гэж хүсч байна. Ингэж хэлэхийн учир нь Монгол Улсын эдийн засагт зарчмын томоохон өөрчлөлт хийх, бодлогын шинжтэй чухал арга хэмжээг энэ удаагийн чуулган гаргах шаардлагатай болж байна. Нөгөөтэйгүүр чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн болж байгаа нь энэ чуулганы ач холбогдлыг өргөж байна. 1996 оны Улсын Их Хурлын сонгуулиар олонхи болсон МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвсэл өөрийн Засгийн газрыг байгуулж ажилласаар энэ өдрүүдэд 8 сарыг ардаа орхиж байна. Монгол Улс 1990 оноос хойш коммунист бусад орнуудтай нэгэн адил тоталитар тогтолцооноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг эхэлсэн билээ. Шилжилт амаргүй явагдаж байгаа хэдий ч Монгол Улс сонгосон замаараа тууштай урагшилсаар байна. Нийгмийн оюун санаанд асар их өөрчлөлт гарлаа. Эдийн засагт ч зарим өөрчлөлтүүд хийгдсэн юм. Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт захиргаадалтын системээс зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд шилжих буянтай боловч хүндрэлтэй зорилтыг шийдвэрлэж байгаа бөгөөд ингэхдээ олон түмний хичээл зүтгэлийн үр дүнд бага боловч амжилт олсоор байгаа юм. Харамсалтай нь, сүүлийн 4 жилд энэ шилжилтийн эрч хүч ихээхэн суларч эдийн засгийн шинэчлэлийн гол гол чиглэлүүдээр тууштай давшингуй ажиллаж бүрэлдэн буй болж байгаа шинэ нийгмийн тогтолцоог жинхэнэ ёсоор үр дүнтэй ажиллах бүх нөхцлийг хангахын оронд өнөө, маргаашийн бэрхшээл, үеэ элээж буй

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw