288 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Хавсралт хуулийн тавдугаар зүйлийн 2-т заасны дагуу 1995 онд багтаж гарах ёстой байв. Гэтэл маргасаар өдий хүрэв. Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах баталгааг бүрдүүлэх, төр, түүний албан тушаалтнуудын үйл ажиллагаанд олон түмний зүгээс тавих хяналтыг хүчтэй болгох гол хэрэглүүр болсон, бие даасан, хараат бус чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагын тогтолцоог бий болгох, сэтгүүлчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь ардчилсан ёс, шударга ёсыг тогтоон хэвшүүлэхэд нэн чухал ач холбогдолтойг хэн бүхэн мэднэ. Ийм учир Улсын Их Хурлын тус чуулганаар нухацтай хэлэлцэж нааштай шийдвэр гаргахыг эрхэм гишүүд Та бүхэнд итгэж байна. Гуравдугаарт, олон зуун иргэний эрх, ашиг сонирхол хөндөж эмзэглүүлсэн нэгэн зүйл бол улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн төлбөр олгох тухай асуудал мөн билээ. Энэ тухай жил гаруйн өмнө өргөн мэдүүлсэн төслийг чуулганы эцэс рүү хэлэлцэхээр оруулжээ. Гэвч байдал тийм хялбаргүй бололтой. Хэлмэгдэгч, тэдний гэр бүлийнхэнд учруулсан хохирлыг төр боломжийн хирээр нөхөн төлөх нь зөвхөн ЭД хөрөнгийн биш улс төр, ёс суртахууны гүнзгий учир холбогдолтой, юуны өмнө шударга ёс тогтож буй эсэхийн нэгэн шалгуур гэж үзэж болно. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын шугамаар гарсан тайлангаас үзэхэд “Онцгой бүрэн эрхт комисс”, “Тусгай комисс”-ын болон шүүхийн шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн, баривчлагдан мөрдөгдсон 27 мянга гаруй хүнийг цагаатгаад байна. Цаана нь хянаж үзэх шаардлагатай хэдэн мянган хүний хувь заяа хүлээж байна. Иймд уг асуудаыг алгуурлаж болохгүй. Харамсалтай нь Засгийн газар өнгөрөгч З дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа энэ хуулийн төсөлтэй холбогдсон тооцоог хянаж хэлэлцээд нөхөн олговорт шаардлагатай эх үүсвэрийг 1998- 1999 онд бүрдүүлэх боломжгүй гэж үзсэн байна. Гэвч энэ шийдвэрээ эргэн харж нөхөн төлбөрийн нэмэлт эх үүсвэр олох замаар уг асуудлыг энэ чуулганд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн байгууллагын тогтолцоог зарчмын эрс өөр үндсэн дээр тодорхойлон бэхжүүлж, түүний дагуу анхны “араг ясыг” бүрдүүлсэн билээ. Гэвч түүний бүх эрхтэн, судас шөрмөсийг шинэчилж, жинхэнэ шинэ “машин” болгон төлөвшүүлэх ажил зогсонги байдалд орсныг би өмнөх хоёр удаагийн чуулганд хэлсэн үгэндээ анхааруулж тодорхой санал дэвшүүлсэн билээ. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажилд илэрч үзэгдсээр байгаа хүнд суртал, чирэгдэл, хийдэл, давхардал, зардлын өсөлт, боловсон хүчний халамжийн гачаал, хангамжийн гачаал, хариуцлагын доройтол хүн бүхэнд ойлгогдохоор байгаа билээ. Үүний гол шалтгаан нь бас “шилжилттэй” холбоотой боловч шинэтгэл, ялангуяа иж бүрэн, уялдаатай ирмүүн шинэтгэл дутсантай ямар ч гэсэн холбоотой гэж үзэх үндэстэй. Энэ талаар хийж ирсэн ажил хэт болгоомжилсон, бас засгийн салаа мөчир бүр “хувь, хувиа” хөөсөн саланги тасархай ажиллаж байгаатай зайлшгүй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw