МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 287 II. Хариуцлагын тогтолцоог бүрдүүлье: Улсын Их Хурлын энэ чуулганаар амьжиргааны доод түвшингийн асуудлаас албан татвар, “гэр бүлийн”-хээс авахуулаад төв байгууллагуудын статусын тухай хууль хүртэл улс орны, хүн ардын амьдрал хөгжлийн эрх зүйн үндэслэл болох олон чухал хуулийн төсөл хэлэлцэхээр товлосон байна. Түүний дотор Ерөнхийлөгчийн санаачилсан 4 хуулийн төсөл сүүл хирдээ ч гэсэн орсон байгаа. Бас хойшлуулшгүй гэж үзсэн зарим нэг төсөл “Бусад” асуудал гэсэнд хамаарсан гэж найдаж байна. Тэдгээрийн дотроос миний өргөн мэдүүлээд нэг хоёр жил хүлээж буй зарим төслийг даруйхан хэлэлцэхийн чухлыг хэлэх гэсэн юм. Нэгдүгээрт, улс оронд тохиолдсон хямралыг дагаж өссөн гэмт хэрэг зөрчил, бусармаг явдлыг эрчимтэй бууруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх явдалд цаг алдаж болохгүй. Сая энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл дахин авч хэлэлцээд чухал зөвлөмж гаргасны дотор гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль зэрэг чухал шийдвэрийг нэн даруй гарган хэрэгжүүлэхийг заасан. Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагыг “дээрээсээ” эхэлж хангах ёстой. Өөрөөр хэлбэл, осол, цалгар явдал гаргасан хэн боловч зохих хариуцлагаа хүлээх зарчмыг дээд тушаалын хүмүүст хэрэглэж дадах нь шударга ёс тогтоохын нэг үндэс болно. Би энд Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, засаг төрийн бусад дээд байгууллагын удирдах албан тушаалтан хүн уг тушаалд тавигддаг улс төр, хууль зүйн болон ёс зүйн шаардлага, хэм хэмжээг зөрчсөнийхөө учир уг тушаалаас өөрөө шулуухан огцрох, эрх бүхий байгууллага нь шууд огцруулах, ингэж “сурах” тийм үндэслэл, журмын тогтолцоог бүрэн бүрдүүлэх тухай асуудлыг хэлж байгаа бөгөөд энэ тухайд хуулийн зохих төсөл боловсруулж одоогоос бараг 2 жилийн тэртээ өмнөх Улсын Их Хуралд өргөн барьсан, энэ Их Хурлын анхдугаар чуулган дээр ч хэлсэн үгэндээ учирлан тайлбарласан билээ. Гэтэл Улсын Их Хурал энэ оны 2 дугаар сард Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа Ерөнхий сайд, Засгийн газрын болон Улсын Их Хурлын гишүүдийг огцруулах, өөрөө огцрох үндэслэл, журмыг тусгасангүй. Энэчлэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчид, Төрийн хянан шалгах хороо, Үнэт цаасны хороо, Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга нар, Төв банкны ерөнхийлөгч зэрэг Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцаж тайлагнадаг бусад албан тушаалтны талаар ч мөн тийм үндэслэл журмыг тогтоохыг санал болгож байна. Энэ бүхнийг хүн шийтгэхийн “дон” болоод хэлсэнгүй, шинэ төрийн ёс зарчим, улс, ард түмний өмнө ажил хариуцах ёсыг нэвтрүүлэх, үлгэрлэх хэрэгцээг иш үндэс болгосон юм. Тийм учраас дээрх хуулийн төслийг хэлэлцэж өгөхийг Улсын Их Хурлаас шаардаж байна. Хоёрдугаарт, 1995 оны 4 дүгээр сарын 15-нд өргөн мэдүүлсэн “Олон түмний мэдээллийн хэрэгслийн тухай” хуулийн төсөл нь хуулиар зохицуулж байхаар Үндсэн хуульд заасан асуудлыг хамарсан учир Үндсэн хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw