286 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМГ T-I Үндэсний зөвлөлийг Улсын Их Хурлыг түшиглүүлэн байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн салбарт ажлын байр олноор бий болж байсан зөв хандлага буурч байгаад дүгнэлт хийж Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн төсөлд хувийн аж ахуйн нэгж байгуулах иргэдэд аль болох дэмжлэг туслалцаа үзүүлэх, энэ талаар эздийн байгууллагатай хамтран ажиллаж, шинээр аж ахуйн нэгж байгуулж бүртгүүлэх ажил эрхлэхэд гардаг элдэв зөвшөөрөл, шат дамжлага, чирэгдлийг багасгах зэрэг арга хэмжээ авах асуудлыг тусгах, Ажиллах хүч гаргах, ажиллуулах тухай хуулийн төслийг боловсруулж гаргах зэргээр аятай орчин бүрдүүлэхэд Засгийн газар, Улсын Их Хурал хамтын чармайлт, үр дүн гаргах хэрэгтэй байна. Улс орнууд өндөр хурдацтай хөгжсөний гол үндэс нь хүний хүчин зүйлтэй холбоотой гэдэг бол нэгэнт нотлогдсон зүйл юм. Би Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалдаа: Монгол Улсын Үндсэн баялаг, хөгжлийн үндэс бол бүтээлч хүч, сэтгэх чадвар, арвин боломж, чадавхи бүхий хүн байна гэж хүний хүчний нөөцийн талаарх ойлголтоо илэрхийлсэн. Хүн амаа тогтвортой өсгөх, өв тэгш хүмүүжүүлэх, хүний бүх талын хөгжлийн нийгэм, эдийн засаг, орчин ахуйн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн онд Улсын Их Хурлаас Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлогыг батлан гаргасан. Үүнээс гадна төрөлхийн авъяас чадвартай хүмүүсийн авъяас чадварыг хөгжүүлэн зохистой ашиглах, өндөр мэдлэг боловсрол, мэргэжилтэй мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх шаардлагын үүднээс Засгийн газраас “хүн хүчний нөөцийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” боловсруулж Улсын Их Хуралд өргөн барих шаардлагатай байна. Манай орны иргэдийн өнөөгийн аж байдалтай шууд тулгарч буй бэрхшээлтэй зарим асуудлыг шийдвэрлэх талаар дээр миний ярьсан асуудлууд нь үлэмжхэн хүч хөрөнгө шаардана гэдгийг би ойлгож байна. Тийм учраас эдийн засгийн өсөлтийг хангаж түүний үр дүнд бий болсон хөрөнгийг нийгмийн чиглэл рүү хандуулахын тулд юуны түрүүнд суурь чанарын дор дурдсан асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурал, Засгийн газрын анхаарлыг төвлөрүүлэх нь чухал гэж санал болгож байна. Үүнд: 1/эх орны үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, нэрлэсэн тодорхой үйлдвэрт гадаад, дотоодын урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох; 2/аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг хорогдуулах; 3/алт олборлох томоохон болон жижиг компаниудыг төлөөлсөн байгууллагуудад алтаа дэлхийн болон дотоодын зах зээлд борлуулах эрхийг өргөтгөх; 4/нийгмийн даатгалын болон халамжийн хуулиудад, мөн татварын зохих хуульд орж буй нэмэлт, өөрчлөлтийн дагуу шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, орлогын хэмжээнд гарч буй өөрчлөлтийг улсын төвлөрсөн төсөвт тусган тодотгох асуудлыг энэ хаврын чуулганаар шийдвэрлэх шаардлагатай байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw