МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 285 Гуравдугаарт, ядууриыг бууруулах, ажлын байр бий болгох нь “амны уншлага болсон” хэцүү асуудал юм. Энэ талаар зүгээр суугаагүй, үлэмжийн хөрөнгө зарцуулсаар байгаа боловч хажуугаар нь “сөрөг урсгал” гарсаар байна. Улсын статистикийн газрын 1996 оны эцсийн мэдээгээр, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой ядуу өрх 103.5 мянга байгаагийн 25.5 хувь нь эмэгтэйчүүд толгойлсон өрх, 35.6 хувь нь ажил эрхэлдэг хүнгүй өрх байна. Манай улсын хүн амын 18.9 хувь нь ядуу байгаа одоогийн түвшинг бууруулж 2000 он гэхэд 10 хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ажлын байр шинээр бий болгох, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нийгмийн эмзэг хэсгийн амьдралын баталгааг хангахуйц хэмжээнд хүргэх, ажил хийж орлого нэмэгдүүлэх иргэний идэвхийг сэргээх талаар тодорхой арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ядуурлаас гарах үндсэн арга зам нь хувь хүний тухайд хөдөлмөрлөх, өөрийн өмч бий болгож өөрийн болон өрөөлийн төлөө ажиллах явдал юм. Төр түүнд нь аятай нөхцөл бүрдүүлж, дөхөм үзүүлэх хэрэгтэй. Аймаг, нийслэлийн хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тоо 1996 оны эцэст 55.4 мянгад хүрсэн нь оны эхнийхээс 10.3 мянгаар нэмэгдэж ажилгүйдлийн түвшин 6.5 хувь болжээ. Ядуурал, ажилгүйдлийг бУУРУУлах хөтөлбөрүүдийг цаг үеийн шаардлагатай уялдуулан тодотгож хэрэгжүүлэхэд Засгийн газар, түүний яамд, Засаг дарга нар тус тусын үүрэг амлалттай, тооцоотой ажиллавал зохино. Манай орны хөдөлмөрийн нөөц нь хүн амын өсөлтөөс илүү хурдан өсч байгааг харгалзан ЕБС-ийн 8,10 дугаар анги төгсөж байгаа охид хөвгүүдийг сургах, мэргэжлийн баримжаа олгох зорилгоор Хөдөлмөр зохицуулах газрын дэргэд нийслэл хотноо мэргэжлийн сургалтын төвийг энэ оны эхний хагаст багтаан байгуулах, цаашид аймгуудад салбарыг нь байгуулах арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ чуулганаар хэлэлцэж батлах “Амьжиргааны баталгаажих доод түвшингийн тухай”, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай” хуулийн төсөлд ядуу, нийгмийн эмзэг хэсгийн иргэдийн нийгмийн баталгааг хангахын тулд хүн амын амьжиргааны баталгаажих доод хэмжээг хэрэглээний барааны үнэ, тарифын өсөлтөөс хоцроохгүй байхаар өөрчлөн тогтоож байх саналыг тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр ажиллагсдын амьдралын баталгаа, цалин хөлсний асуудпаар Засгийн газар, үйлдвэр, худалдааны эзэд, ажиллагчдыг төлөөлөх байгууллагуудын гурван талт хэлэлцээр хийж зөвшилцөөнд хүрч баталгаажуулдаг боловч аль нэгэн талын урагшгүй ажиллагаанаас болж хэлцлээсээ ухрах, биелүүлэхгүй байх, эцэстээ “тулган шаардах”, “ажил хаях” зэрэг зохисгүй үр дагаварт хүргэдэг болоод байна. Иймд нийгмийн даатгал, халамж, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа зэрэг хөдөлмөр, нийгмийн асуудлаар зөвшилцөх үүрэгтэй, байнгын ажиллагаатай бөгөөд Засгийн газар, үйлдвэр, худалдааны эзэд, хөдөлмөрчдийн гурван талаас тэгш тоогоор төлөөлсөн бүрэлдэхүүнтэй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw