284 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I эзэд нийгмийн даатгалын талаар онцгой үүрэг, хариуцлага хүлээх, даатгалын сан, эздийн харилцааг зөв зохицуулах, энгийн болон хөнгөлөлттэй нөхцлөөр авах тэтгэврийн шимтгэлийн зөрүүг аж ахуйн нэгж, эзэд хэрхэн хариуцах, хэрэв тэдгээр нь татан буугдвал хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрх яаж залгамжлагдах, шимтгэлийг нь хэн төлөх, ажилласан жилийн тасалдал гаргаж ажилтныг хохироохгүй байх зэрэг чухал саналуудыг тусгаж шийдвэрлэхийг зориуд анхааруулж байна. Онцолж хэлэхэд, “газрын дор”, “хортой нөхцөл” гэдэг чинь ажилчны хувьд хэзээ ч давтагдашгүй хүчин зүйл тул тийм ажлаас тэтгэвэрт гарсан иргэн даатгалын байгууллагатай л харилцахаас эздээс юу ч авч чадахгүй тул тэр нөхцлөөр нь тэтгэврийг тогтоосон хуучин хуулиа хэвээр хэрэглэх, харин санд “нэмэгдэл” хураамж төлөх үүргийг эзэд төрийн өмнө хуулиар хүлээдэг байхыг тусгайд нь зааж өгөх хэрэгтэй. Цэргийн шинэчлэлтийн бодлогын үндсэн дээр цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг зохистойгоор шийдвэрлэх шаардлагатай байна. Төрөөс зэвсэгт хүчнийхээ чадавхийг зохих түвшинд байлгахын тулд цэргийн албан хаагчдаар амь насаа үл хайрлан эх орноо хамгаалах ариун тангараг өргүүлэн онцгой үүрэг гүйцэтгүүлдэг билээ. Цэргийн албан хаагчид нь алба хааж буй газрын байршил, албаны онцлогоос хамаарч сурч боловсрох, ажиллаж амьдрах нөхцөл бололцоогоор харьцангуй хязгаарлагдмал байдаг бөгөөд энэ нь тэдний гэр бүл, үр хүүхдийн амьдралд ч сөргөөр нөлөөлдөг тал бий. Цэргийн мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрүүл мэнд нь муудах явдал гардаг. Цэргийн албан хаагч 25 жил алба хаагаад тэтгэвэрт гарахдаа албаныхаа онцлогоос хамааран энгийн газар ажиллах мэргэжил, мэдлэг, дадлагаар мөхөсддөг бөгөөд тэднийг дахин мэргэшүүлж, дадлагажуулах боломж бүхэн хязгаарлагдмал байна. Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай Монгол Улсын одоо мөрдөж байгаа хууль нь дэлхийн улс орнуудын баримталдаг нийтлэг жишиг, Монгол Улсын онцлогийг зохих ёсоор харгалзсан бөгөөд цэргийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангаж буй тул түүнийг улам дордуулах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэдгийг өнгөрсөн оны сүүлчээр Улсын Их Хуралд ирүүлсэн илгээлтдээ тодорхой дурдсан бөгөөд өнөөдөр энэхүү байр сууриа дахин илэрхийлж байна. Хоёрдугаарт, нийгмийн халамжийн хувьд шийдвэрлэвэл зохих “хурц” асуудал тулгарч байна. Засгийн газар Улсын Нийгмийн халамжийн газрыг байгуулсан нь нийгмийн даатгалаас салган энэхүү үйлчилгээнд хамрагдах шаардлагатай хүмүүсийг зөв тодорхойлж, бие дааж амьдрах чадваргүй, нийгмийн нэн эмзэг хэсгийнхэнд нийгмийн халамжийг үзүүлэхэд дөхөмтэй арга хэмжээ боллоо. Одоо нийгмийн халамжийн сангийн санхүүжүүлэлтийн урьд оны болон энэ оны эхний улирлын дутууг нөхөн гүйцээж түүнээ нийгмийн эмзэг хэсэгт хүргэх арга хэмжээг Засгийн газраас яаралтай авах шаардлагатай байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw