Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 283 бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тариф өсөж байгаа, үндэсний эдийн засгийн хүчин чадлаар хүн амын хэрэгцээг сайтар хангах боломж хомс зэрэг бодит шалтгаанаас манай хүн амын аж амьдрал хүндхэн байгааг бүгд мэднэ. Тохиолдож буй хямрал, гачаалаас үүдэн хүн амын дотор бухимдал ихсэх хандлагатай болж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгэмд сахилга, зохион байгуулалтыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэхэд түлхүү анхаарахыг ард түмэн төр, засгийн газраас хүсэн хүлээж байгаа нь зүй ёсны юм. Энэ учраас эдийн засгийн уналтыг бүрэн зогсоох, тогтворжуулах нөхцлийг хангаж, бага ч гэсэн өсөлт өөрчлөлт, хөрөнгийн эх үүсвэр бий болгож түүнийг хүн амын амьжиргааны түвшний бууралтыг сааруулахад зориулахыг илүү анхаарч цаашид иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх замаар Монгол Улсын иргэн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Энэ талаар дор дурдсан асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэхийг санал болгож байна. Нэгдүгээрт, хүн амын орлогыг нэмэгдүүлэх талаар: Өөрийн гэсэн өмч хуримтлалгүй, түүнийг бий болгож, өсгөн арвижуулж хараахан чадаагүй, зөвхөн цалин, тэтгэвэр, тэтгэмж л орлогынх нь эх үүсвэр болж байгаа хүн амын тийм хэсгийн хувьд хэрэглээний барааны үнэ, тарифын өөрчлөлтийг харгалзан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлтөөс дутуугүй нэмэгдүүлж байхаас өөр аргагүй. Энэ нь тэдний амьжиргааны түвшинг бууруулахгүй барьж байх нэг гол нөхцөл мөн. Саяхан засгийн газар амьжиргааны доод түвшингийн хэмжээг бүсчилэн тогтоосны дээр үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээг хатуу тогтоосныг халж, цалингийн жишгийг үндэслэн тухайн ажилтны ажлын үр дүнг харгалзан цалинг нэмэгдүүлж байх эрхийг төсвийн захирагч нарт олгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай хэрэг. Ингэснээр төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Засгийн газрын 1997 оны 21 дүгээр тогтоолоор 178 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн боловч тэтгэврийн насанд хүрээгүй, ажил эрхлээгүй 53 мянган хүн (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны урьдчилсан тооцоогоор) нөхөн олговорын хэмжээг бараг нэмэгдүүлээгүй билээ. Нэгэнт хуулийн дагуу эрт тэтгэвэрт гарсан нь тэдний буруу биш учраас нөхөн олговорын хэмжээг амьжиргааны бодит түвшний өөрчлөлттэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийн адил нэмэгдүүлэх асуудлыг даруйхан шийдвэрлэж хуульчлах хэрэгтэй байна. Төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, төрөл, зэрэглэлийг төрийн дээд, төв, орон нутгийн байгууллагаар ялгавартай тогтоох, үйлчилгээний албаны салбарын онцлогийг харгалзан эдгээр албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл бий болгох чиглэлийг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Газрын дор болон хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд ажиллагчдын даатгалын тухай хуулийн төсөл хэн хүний их анхаарал татаж байна. Уг хуулийг боловсруулахдаа хөнгөлттөй нөхцлөөр тэтгэвэрт гарах иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс холбогдох үйлдвэрийн захиргаа,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw