Монгол улсын парламент - боть 1

282 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I үзэл санаагаар шийдвэрлэхэд саадтай биш харин таатай орчин болох учиртай гэж үзэж байна. Ингээд Улсын Их Хурлын 1997 оны хаврын ээлжит чуулганы ажиллагаа эхэлснийг мэдэгдье.7 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг 1997.04.05 Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Нийгмийн амьдралын бүх хүрээнд алсын ирээдүйтэй, эрчимтэй шинэтгэл хийж, түүнийг гүнзгийрүүлэх түүхэн зайлшгүй шаардлага тавигдаж, хийж оролдож байгаа онцгой нөхцөлд ул суурьтай шийдвэрлэвэл зохих нарийн түвэгтэй олон асуудал хуримтлагдсан байна. Шинэ Их Хурал, Засгийн газар өнгөрсөн 3 улиралд тэдгээрээс гол гэсэн хэдэн чухал асуудлыг тууштай шийдвэрлэсэн нь хүн амын олонхийн дэмжлэг авч байгаа ч гэсэн тэртэй тэргүй учрах сөрөг үзэгдэл, халдлагыг төрүүлж буй нь нууц биш ээ. Энд би үнийн өсөлт, төгрөгийн ханш, хүн амын зарим хэсгийн амьжиргааны түвшний бууралт зэргийг хэлж байна. Ер нь монгол түмэнд учирсан бэрхшээл, гачаалаас богино хугацаанд ангижрахын тулд эрчимтэй, зөв, шийдэмгий ажиллаж, нэгэнт сонгон авсан зам дээрээ аль болох богино хугацаанд баттай зогсож, улс орны давшингуй хөгжлийн болон хүн амын амьжиргааны аятай орчинг бүрдүүлэх явдал манай засаг, төрийн дээд байгууллагууд түүнд нь түшиг болдог улс төрийн намууд ер нь хүн бурийн санаа нэгдсэн ойрын зорилго, хамтын чармайлт байх ёстой. Харин улс төрийн тогтвортой байдал, гадаад аятай орчин, эдийн засгийн зөв арга хэмжээ, хүн бүрийн хөдөлмөрч зүтгэл бүтээл амин чухал болоод байна. Иймээс Улсын Их Хурал энэ жилийн үйл ажиллагааныхаа эцэст ард түмэндээ нүүр бардам хэлэхүйц эрийн цээнд хүрсэн парламент гэдгээ харуулахуйц ажиллахыг чармайх хэрэгтэй. Олонхи цөөнхийн хувьд маргаж цаг алдалгүй, харин нарийн түвэгтэй асуудлыг эрдэм ухаан, ур дадлагаараа бие биенээ нөхөн сэлбэж шуурхай шийдвэрлэн илүү эрчимтэй, илүү бүтээлтэй ажиллах шинэ шаардлагатай тулгарч буйг хэлэх гэсэн юм. Энэ бүхэнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас голлон анхаарч нэн даруй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн зарим чухал асуудлыг Та бүхний анхааралд толилуулахыг хүсч байна. I. Хүнд тавих анхаарлыг дээдэлье: Эх орны тогтвортой хөгжил, иргэн хүний тух тохитой амьдрал энэ хоёрт шинэтгэл, шинэ сонголтын гол утга учир оршино. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг тогтворжоогүй, тухайлбал, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш огцом унаж, хэрэглээний бараа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw