МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 281 УЛСЫН ИХХУРЛЫН 1997 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1997.04.05 Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч Очирбат танаа! Эрхэт Хүндэт Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Засгийн газрын гишүүд ээ! Монгол Улсын Дээд шуухийн гишүүд ээ! Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, энэ нээлтийн ажиллагаанд уригдан ирсэн эрхэм Хүндэт зочид, хатагтай, ноёд, Та бүхний өглөөний амгаланг айлтгая. Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтийг шинэчлэн батлагдсан Улсын Их Хурлын хуулийн дагуу өнөөдөр эхлүүлж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлаас өмнө баталсан тогтоолын хүрээнд өөрийн бүрэн эрхийн дагуу захирамжаараа тогтоосныг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн мэднэ. Улсын Их Хурлын хоёр чуулганы хооронд Улсын Их Хурлын гишүүд хөдөө орон нутаг, өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, мөн хүмүүсийн аж амьдралтай танилцах, сонгогч олон түмнийхээ санаа бодлыг сонсож, ингэснээр хамтаараа батлан гаргах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт түүнийгээ тусгахаар ирсэн. Мөн сонгогч олон түмэн маань Улсын Их Хурлын хаврын чуулганаас олон асуудлын шийдлийг хүсэн хүлээж байгаа. Чуулганы завсарлагааны хугацаанд Байнгын хороод Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлаас хянан шалгах чигүүргээ хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж хөдөө орон нутаг, яам бусад газарт хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, шалгалт хийлээ. Мөн хаврын чуулганд бэлтгэх, парламент хоорондын гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр нэлээд ажил хийгдэж амжилттай хоёр талын айлчлалууд зохион байгуулагдлаа. Эрхэм Хүндэт хатагтай, ноёд оо! Энэ удаагийн Улсын Их Хурлын чуулган маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуультай давхцан тохиож байна. Энэ нь Улсын Их Хурлын хаврын чуулганы үеийн улс төрийн харилцааны өвөрмөц харилцааг бүрдүүлэх нь ойлгомжтой. Энэ орчин нь Улсын Их Хурлаас улс орны эдийн засаг, нийгэм улс төрийн чухал асуудлыг хэлэлцэн холбогдох хууль тогтоомжийг батлахад илүү шуурхай байхад асуудлыг шинэтгэлийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw