280 ’ МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I шинэчлэхэд багагүй анхаарч, Улсын Их Хурлын тухай багц хуулийг батлан гаргасан нь шинээр сонгогдсон парламентын үйл ажиллагааг цаашид улам шуурхай, ажил хэрэгч болгох, түүний бүхий л үйл ажиллагааг өмнөхөөс илүү нээлттэй болгох эрх зүйн үндэс, нөхцөл бололцоог бий болгох ач холбогдолтой юм. Тус чуулганы хугацаанд төрийн байгуулалт, эрх зүйн хүрээний шинэчлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хууль, бусад шийдвэрийг батлан гаргалаа. Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгийн тухай болон Төрийн бус Байгууллагын тухай хуулиуд, Иргэний хууль, Засгийн газрын тухай хууль, шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталлаа. Түүнчлэн шуурхай шийдвэр, зохицуулалт, шаардлагатай асуудлууд, Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох, гэрээ, хэлэлцээр соёрхон батлахад чуулганы ажиллагаа төвлөрч байсан болно. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Ийнхүү үйл ажмллагаагаа өндөрлөж байгаа ээлжит чуулганы нэг онцлог нь хуралдааны шинэ дэг, зарчмыг мөрдөж, олон түмэнд илүү нээлттэй явагдсаны гадна хэлэлцсэн асуудлын талаарх нам, эвслийн бүлгийн болон гишүүдийн үзэл бодол, байр суурийг олон түмэнд өргөнөөр тайлбарлан таниулах ажил эрчимтэй зохион байгуулагдаж, цөөнх олонхийн бүлгүүд хамтран ажиллаж, зөвшилцөх зарчмыг барьж байсан гэж хэлэх үндэстэй. Цаашид бид олонхи нь цөөнхөө хүндэтгэж, аливаа асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэдэг, гаргасан шийдвэрээ нийтээр дагаж мөрддөг ардчилсан зарчмаа удирдлага болгон ажиллах нь ойлгомжтой. Улсын Их Хурлын 1996 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье. Cap шинэдээ сайхан шинэлэхийг Та бүхэндээ ерөөе! Баярлалаа!6
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw