Монгол улсын парламент - боть 1

ЫОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 279 болон нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн карилцаанд шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэгдлээ. Энэ чуулганы хугацаанд Улсын Их Хурлаас байгуулсан шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, төрөөс эдийн засаг, нийгмийг 1997 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэж баталснаар Засгийн газрыг үйл ажиллагаагаа явуулах үндсийг бүрдүүлж, бололцоог нь нээж өглөө. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэн баталсан Орон сууцны тухай болон Нийгмийн хамгааллын чиглэлийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багцхуулиуд нь сонгогчдын дэмжсэн улс төрийн хүчний мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний алхмууд болохын хувьд иргэдийн нийтлэг эрх ашигтай шууд холбоотой байсан учир олон түмний анхаарлын төвд байлаа. Орон сууцны тухай багц хууль батлагдсанаар орон сууцны салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, төрийн өмчийн орон сууцыг иргэдийн хувийн өмч, дундын хамтын өмчлөлд шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдэв. Орон сууцны багцхуулийн хүрээнд батлагдсан Орон сууцхувьчлах тухай хуульд Монгол Улсын иргэнд төрийн өмчийн орон сууцыг үнэ төлбөргүйгээр хувьчлахаар заасан нь иргэдийн амьдралын баталгааг хангах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн чухал арга хэмжээ боллоо. Иргэдийн нийгмийн хамгааллын асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан багц хуулиудыг батлан гаргаснаар Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн тогтолцоог зах зээлийн нөхцөл дэх сонгодог хэлбэрт нь шилжүүлэх, өндөр насны тэтгэврийн шинэ хуучин тогтолцоог зааглан, тэтгэврийн наснаас наана эрт тэтгэвэрт гардаг нөхцөл, болзлоос татгалзах, хөдөлмөрийн хүнд хортой халуун нөхцлийн асуудлыг хөдөлмөрийн харилцааны хүрээнд өргөн хүрээтэй авч үзэж шийдвэрлэх, шинэ хуучин тэтгэврийн зөрүүг ойртуулж нэмэгдүүлэх, тэтгэвэр, цалин давхар олгодог журмыг халах, малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, халамжийн үйлчилгээний хамрах хүрээг зохистой тогтоох нөхцлийг бүрдүүлж, улмаар өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудын тэтгэврийг боломжтой хэмжээгээр нэмэгдүүлэх бололцоо олгох болсон гэж үзэж байна. Энэ удаагийн ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан Татварын ерөнхий хууль, эхний хэлэлцүүлгийг нь хийсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, 1997 оны Улсын төвлөрсөн төсвийн тухай хууль, Улс орны эдийн засаг, нийгмийг 1997 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Хүн амын орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг хууль, бусад шийдвэрүүд нь эдийн засгийн хүрээнд шинэчлэлийг гүнзгийрүүлэх, шинэ засгийн газраас үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн болно. Өндөрлөж байгаа энэ чуулганы хугацаанд Улсын Их Хурлаас өөрийнхөө бүтэц. зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж, хуралдаан хийх дэг журмаа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw