278 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Улсын Их Хурал өөрийнхөө үйл ажиллагааг боловсронгуй, шуурхай болгохын зэрэгцээ Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар болон Үндсэн хуулийн цэц, бусад байгууллагууд, орон нутгийн байгууллагатай харилцах харилцаагаа зохих журмын дагуу шинэлэг байдпаар явуулах болно. Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр Баасан гариг бүр Засгийн газарт тавьсан асуулт, асуулгын хариуг тогтмол сонсох болно. Энэ нь парламентаас хяналтаа хэрэгжүүлэх нэгэн чухал хэрэглүүр байх төдийгүй, Улсын Их Хурлын гишүүд, улс орны өдөр тутмын амьдралын нарийн мэдээлэлтэй байнга танилцаж байх нэг эх үүсвэр болох юм. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хуралдаанд төлөвлөсөн асуудлаа үзэл бодлоо уралдуулж, шуурхай ажил хэрэгчээр шийдвэрлэж байх нь улс орон сонгогч, түмний язгуур эрх ашгийг илэрхийлсэн төрийн мэргэн бодлогын үндэс байх болно. Улсын Их Хурлын 1996 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье. Анхаарал тавьсанд баярлалаа.5 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1997.02.06 Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ! Улсын Их Хурлын 1996 оны ээлжит сонгуулиар сонгогч олон түмнийхээ өгсөн санал, итгэлийн үндсэн дээр шинээр сонгогдсон Улсын Их Хурлын 1996 оны 9 дүтээр сарын 30-ны өдөр эхэлсэн эхний ээлжит чуулганы ажиллагаагаа өндөрлөж байна. Энэ удаагийн ээлжит чуулганы хугацаанд ажлын 110 өдөр 36 удаагийн чуулганы нэгдсэн хуралдааныг хийж, байнгын болон түр, дэд хороодын хуралдааныг 110 гаруй удаа зохион байгуулсан байна. Энэ удаагийн ээлжит чуулганы үйл ажиллагааг ээлжит бус чуулганаар баталсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу шинэ дэг, журмаар зохион байгуулж, чуулганаар улс орны өмнө тулгараад байгаа эдийн засаг, улс төр, нийгмийн тулгамдсан олон асуудлын талаар 55 хууль, 52 тогтоол батлан гаргасан үр дүнтэйгээр бид энэ чуулганаа өндөрлөж байна. Ингэснээр 1996 оны намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн нэн ач холбогдолтой асуудлуудыг бид зохих ёсоор хэлэлцлээ гэж үзэж байна. Та бидний батлан гаргасан хууль, бусад шийдвэрүүд нь нийгмийн бүх хүрээг хамарсан шинэчлэлийг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, ялангуяа үндэсний эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх зайлшгүй нөхцлийг тууштай бүрдүүлэх, иргэдээ өмчтэй болгох, өмчтэй холбогдсон харилцааг оновчтой зохицуулах, иргэдийн нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw