276 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулж цаг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх нь зүйтэй байхаа гэсэн ийм санал бодолтой байгаа. Мөн Улсын Их Хурлын гишүүд маань ялангуяа шинээр сонгогдсон гишүүд Улсын Их Хурлын гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байдаг. Мэдээллээр тэднийг хангах ийм үйл ажиллагааг багтааж хийх нь зүйтэй гэж ингэж бодож байгаа юм. Ингээд Улсын Их Хурлынхаа анхдугаар хуралдаанд амжилттай оролцож идэвх зүтгэл гаргасан эрхэм гишүүд та бүхэнд Улсын Их Хурлын даргын хувьд талархаж байгаагаа илэрхийлье. Мөн манай Улсын Их Хурлын үйл ажиллагаанд хамтран харилцан ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд сайд нарт мөн талархаж байгаагаа илэрхийлье. Ингээд Монгол Улсын Их Хурлын 2 дугаар сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын анхдугаар хуралдааны ажиллагааг үүгээр өндөрлөж байна. 4 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1996 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1996.10.03 Эрхэм Хүндэт Ерөнхийлөгч өө, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Хуралдаанд оролцож байгаа эрхэм хатагтай, ноёд нар аа, Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогч-олон түмнийхээ өгсөн санал, итгэлийн үндсэн дээр шинээр сонгогдсон Улсын Их Хурал бүрэн эрхээ эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш энэ хоёр cap хагас орчмын хугацаанд анхдугаар хуралдаан болон ээлжит бус хуралдаанаа зохион байгуулж, Улсын Их Хурал, Засгийн газраа шинээр бүрдүүлэн зохион байгуулж, бүтэц, бүрэлдэхүүнийг нь баталснаас гадна, Улсын Их Хурал өөрийнхөө үйл ажиллагааны хуралдааны болон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг шинэчлэн хийлээ. Улс орны өмнө тулгараад байгаа улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлуудын талаар хууль, бусад шийдвэрийг баталж гаргалаа. Энэ хооронд Монгол Улсын Их Хурлаас баталж гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, шийдвэрүүдийг ард түмнээс хэрхэн хүлээн авч, түүний хэрэгжилтэнд хамтран оролцож байгаа байдлыг бид нэлээд анхааралтай судалж ирлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw