МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 275 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1996.08.01 Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хуралд хэлсэн энэ үг нь цаашид манай төрийн эрх мэдлийн байгууллагууд түүний дотор Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, тэдгээрийн шинээр эхэлж байгаа бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны энэ агшинд чухал ач холбогдолтой зүйл боллоо гэж үзэж байна. Ялангуяа Монгол Улсын Их Хурлаас цаашид хууль тогтоох бодлогодоо хэрэгжүүлэх асуудлууд дээр нилээд чиглэл дүгнэлтийн шинжтэй асуудлууд дэвшигдэн тавьсан нь Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын бүрэлдэхүүний анхаарлыг зүй ёсоор татаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн үүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын төрийн эрх мэдлийн байгууллагууд, Улсын Их Хурал, Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллага цэцтэй харилцаххарилцааны тухай асуудлыг цаашид нарийвчлан зохицуулах асуудал нь төрийн эрх мэдлийн байгууллагууд үйл ажиллагаагаа харилцан тэнцвэр хяналтын системгүйгээр хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэг санал дүгнэлтийг дэвшүүлж тавьж байгаад бид их баяртай байна. Ингээд таныг Улсын Их Хурлын гишүүд, мөн Засгийн газрын гишүүдийг байлцуулан хэлсэн энэ үгэнд гарсан санаа дүгнэлтүүдийг цаашид хэрэгжүүлэх, харилцан ажиллагаагаа бэхжүүлэх явдал Улсын Их Хурал бэлэн байгаа гэдгээ танд илэрхийлье. Эрхэл гишүүд ээ! Монгол Улсын Их Хурлын 2 дахь сонгуулиар сонгогдон байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулган өөрийнхөө ажлыг өнөөдөр дүүргэж байна. Анхдугаар чуулганы хуралдаанаар хуулиар заавал хэлэлцэх ёстой асуудлуудыг бид бүрэн дүүрэн амжилттай хэлэлцлээ. Мөн цаг үеийн зайлшгүй шаардлагын үүднээс төрийн байгууллагуудын хоорондын харилцааны үүднээс заавал шийдэх зарим асуудлуудыг бас бид энэ хуралдаанаараа авч хэлэлцэж шийдвэрлэлээ. Бидний 7 сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын гишүүд тангарагаа өргөж бүрэн эрхээ эхэлсэн энэ өдрөөс хойшхи энэ хугацаанд бид хэдийгээр зарим цаг үед бэрхшээлтэй асуудлууд тулгарч байсан ч гэсэн сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнч байхын жишээгээр өөрсдийн асуудлуудыг зохицон шийдвэрлэж, Улсын Их Хуралд үүрэг болгосон ажлаа амжилттай дуусгалаа гэж бодож байна. Бид цаашид шинэ Засгийн газрыг байгуулж түүний мөрийн хөтөлбөр батлах ийм тодорхой үйл ажиллагаа бидэнд бий. Мөн түүнчлэн Улсын Их Хурлын намрын чуулган чуулах хугацаа одоогийн хуулиар 9 дүгээр сарын 30-даар байгаа учраас түүнээс өмнө зайлшгүй шийдвэрлэх ёстой ийм олон асуудал биднийг хүлээж байгаа. Ийм ч үүднээс 8 сарын дундуураас Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw