Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 273 хээрийн түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар эрх зүйн хэм хэмжээ тогтоосон, нийтээр дагаж мөрдөх зарлиг гаргах эрхийг Ерөнхийлөгч олгох, Ерөнхийлөгчид олгох тухай хуулийн төслийг тус тус өргөн мэдүүлсэн боловч тэдгээрийг авч хэлэлцэж тодорхой бүрэн эрх олгоогүй. Ерөнхийлөгч 5 зарлиг гаргаж нийтдээ 36 санал бүхий чиглэлийг Засгийн газарт өгсөнөөс 14 саналыг, албан бичгээр 98 санал тавьсаныг 32-ыг хүлээж авч шийдвэрлэсний гадна Засгийн газрын хуралдаанд 11 удаа оролцож үг хэлсэн. 151 удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай танилцаж, 291 санал өгсөний 80,8 хувь 235 саналыг хүлээж авч шийдвэртээ тусган хэрэгжүүлж байна. Энэ бүхэн шулуун дардан замаар явж хэрэгжээгүйг хэлэх нь зүйтэй. Юуны өмнө төрийн дээд байгууллагууд хийгээд Ерөнхийлөгчийн харилцан ажиллагааны эрх зүйн үндэс журам нэн бүдүүвч зарим талаар хэтэрхий хязгаарлалттай байгаа нь бэрхшээл учруулж байна. Ерөнхийлөгчөөс Их Хуралд хандаж хэлсэн үг, явуулсан илгээлт, тавьсан асуудал, санаачилсан төслийг хэдий хугацаанд хянан үзэж хэрхэн яаж шийдвэрлэв, хариу өгөх алгуурласны хариуцлагыг хэн хүлээх зэрэг асуудлаар эрх зүйн тодорхой хэм хэмжээ тогтоогоогүйгээс уг асуудалд хайнга хандах, шийдвэрлэсэн эсэх нь мэдэгдэхгүй өнгөрөхөөс эхлээд хууль тогтоох үйл ажиллагааг зөв хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой хориг тавих Үндсэн хуулийн бүрэн эрхийг хэт богино хугацаагаар хязгаарласан хүртэл эргэж харууштай зүйл нэлээд ажиглагдлаа. Түүнчлэн Их Хурлын чуулганаар хэлэлцэх төсөл, баталсан хуулиа хугацаанд нь ирүүлэхгүй алгуурлах, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны талаар үндэслэлгүй ташаа мэдээлэл тараах зэргээр төрийн дээд байгууллагуудын харилцааны хууль зүй, ёс зүйд нийцэхгүй хандлага цухалзуулж байсан нь зохисгүй, энэ тохиолдолд уг асуудлыг яаж зохицуулах нь хуульд бас тодорхой бус байлаа. Ер нь өмнөх Их Хурлын олонхийн зүгээс Ерөнхийлөгчид аль намаас анх нэр дэвшсэнийг баримтлан хандаж харилцдаг ёс бус хандлага, жижиг сажиг зүйл дээр ч байнга илэрснийг хэлэх нь төр ёсыг зөв төлөвшүүлэхэд учир холбогдолтой гэж үзнэ. Энэ асуудлыг цухас дурдахдаа би хувь хүнийхээ талаас бус улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний эзэлдэг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байр суурь, хуулиар тогтоосон статусын хувьд нь холбогдуулж хожим хойшид ач холбогдолтой гэдгийг иш үндэс болгож байгааг минь болгоон соёрхоно биз ээ. Ерөнхийлөгчид хуулиар зарим тодорхой бүрэн эрхийг олгож болохыг Үндсэн хуульд заасан нь ажил хэргийн чухал ач холбогдолтой билээ. Мэдээж энд зохих хязгаар байх ёстой. Гал түймэр, байгалийн аюулаас сэргийлэх, түүнтэй тэмцэх олон нийтийн хэв журам сахиулах, төрийн албаны ёс зүйг зөрчсөн өндөр албан тушаалтнуудын бүрэн эрхийг хөндөж тавих зэрэг шуурхай асуудлаар Ерөнхийлөгч зохих зарлиг шийдвэр гаргаж ажиллах шаардлага үе үе тулгардаг. Энэ талаар Их Хуралд тавьсан зарим санал чимээгүй өнгөрсөн явдал бий.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw