272 МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-1 механизм буй болгох, төв, Засгийн газар, орон нутгийн нягт харилцааны өгөөжтэй суваг бий болгох зэрэг тодорхой алхмуудыг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхийг санал болгож байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагууд, ялангуяа аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох, сонгуулийн зарчим журмыг олон намын тогтолцоо, ардчиллын үндсэн шаардлагад нийцүүлэн шинэчилж, эдгээр хурал, түүний тэргүүлэгчдийн ажлыг зогсонги байдлаас нь гаргаж, нутаг дэвсгэрийнхээ хамт олны ашиг сонирхлыг хамгаалах идэвх санаачилгыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа санаачлан явуулдаг байгууллага болгохын зэрэгцээ Үндсэн хуульд заасны дагуу зохих нэгжийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын үндсэн асуудлыг бие даан шийдвэрлэх, үндсэн чиг үүргээ жинхэнэ ёсоор биелүүлэх нөхцлийг бүрдүүлэх, гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хянан шалгаж хангадаг болгох шаардлагатай байна. Энэ зорилгоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эхлэн түүний тэргүүлэгчдийн даргыг орон тооны болгон хуралд улс төрийн намуудын оролцох оролцоо гүйцэтгэх үүргийг тодорхой болгууштай байна. Миний бие үгийнхээ эцэст төрийн тэргүүн хийгээд Улсын Их Хурал, Засгийн газрын харилцан ажиллагааны талаар практикаас үүдсэн зарим асуудлыг Их Хуралд хандаж ярих нь зүйтэй гэж бодсон. Монгол Улсын Ерөнхийлөгч цаашид ч төрийн хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх байгууллагын үйл ажиллагаанд бүрэн эрхийнхээ дотор идэвхтэй эерэг нөлөө үзүүлж ажиллахыг хичээн чармайх болно. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Ерөнхийлөгч, Их Хурал, Ерөнхийлөгч- Засгийн газрын харилцан ажиллагаа үндсэндээ хуулийн хүрээнд хэвийн явагдсан гэж хэлж болно. Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд 35 удаа оролцож төрийн дотоод, гадаад бодлого, улс орны амьдралын нэн тулгамдсан асуудлаар 29 удаа үг хэлж, 3 илгээлтийг Их Хуралд толилуулсан билээ. Түүнчлэн чуулганы хуралдаанд хэлсэн үг, өргөн мэдүүлсэн илгээлт, албан бичигтээ 330 гаруй санал оруулсны 70,6 хувь буюу 233-ыг нь Их Хурал хүлээн авсан дүн гарч байна. Ерөнхийлөгч Их Хуралд хуулийн төсөл 21, тогтоолын төсөл 12, үзэл баримтлалын 7 төсөл бүгд 40 төсөл өргөн мэдүүлсний 30-ыг нь хэлэлцэж баталжээ. Харин төрийн дээд шагналын тухай, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай, төрийн дээд албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах тухай, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай зэрэг хууль шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх, мөн хувийн өмчийн хэвшлийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын зэрэг төслийг хэлэлцсэнгүй. Их Хурлаас баталсан 9 хууль, 7 тогтоолд бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавьсанаас 7 хууль, 2 тогтоолын хоригийг Их Хурал хүлээн авч, холбогдох хууль шийдвэрт, зохих өөрчлөлт оруулсан буюу хүчингүй болгосон байна. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн тухай хуульд заасныг үндэслэн 1993 оны 1-р сард Ерөнхийлөгчид зарим эрх олгох тухай, 1996 оны 5-р сард ой
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw