МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 271 түүнийг аль болохоор алгуурлаж, хохирол багатайгаар гэтлэн давах арга хэмжээг авах шаардлагатай боллоо. Яам газрууд төдийгүй тэдгээрийн бүтцийн салбар нэгжийг нэгээс нөгөөд шилжүүлэх, боловсон хүчний сэлгээ хийх, хэмнэсэн орон тоонд ажиллаж байсан хүмүүсийн ажил амьдралын асуудлыг тэдгээрт хохиролгүйгээр шийдвэрлэх сургалтыг шинээр зохион байгуулах зэрэг олон асуудал үүсч гарна. Энэ бүхнийг Засгийн газар, түүний гишүүд Төрийн албаны зөвлөл, түүний салбар нэгжүүд хууль тогтоомжийн дагуу зөв зохистой шийдвэрлэх хэрэгтэй. Хамгийн гол нь аппаратыг чадваржуулж ажлын үр нөлөөг дээшлүүлэх, хүнийг ёс бусаар хохироохгүй байхыг үндсэн шаардпага болговол зохино. Боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхдээ танил тал, нутаг усыг биш, эрхлэх ажлын шинж чанар, түүнийг хийж гүйцэтгэх хүний мэргэжлийн чадавхи хоёр нийцэн тохирч байх шаардлагыг гол болгох ёстойг тэмдэглэхэд илүүдэхгүй гэж бодож байна. Энэ дашрамд хэлэхэд мэргэжлийн өндөр чадвартай шинэ залуу сайд дарга нар томилогдож ажилдаа орж байна. Туршлага дутах тал гарч болзошгүйн үүднээс шинэчлэлийн сэтгэлгээ мэдлэг, туршлагатай ахмад боловсон хүчний зөвлөлгөө туслалцааг түшиглэж ажиллахын зэрэгцээ мэргэжлийн албадын үр бүтээлтэй ажилладаг жинхэнэ албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нь нэн чухал болно. Манай бүхий л ажил хэрэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдах байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэн шинэчилж идэвхжүүлэхээс шууд шалтгаална. Нутгийн удирдлагыг бэхжүүлж бүс нутгийг хөгжүүлэх нь ихээхэн цаг хугацаа, хөрөнгө хүч шаардах нь тодорхой юм. Энд нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнхлэг таталцааны төвүүд, хөгжлийн шинэ шинэ голомт үүсгэх, үүний тулд эрчим хүч, зам тээвэр мэдээллийн сүлжээ байгуулах замаар орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх аятай нөхцөл бүрдүүлэх, тэнд бэлэн мөнгөний эргэлт бий болгох, нутаг дэвсгэр алслалтын хүчин зүйлийг даван туулах гэх мэт томоохон зорилтууд хамаарагдана. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд шат дараалсан урт хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. Эхлээд эдийн засгийн оновчтой бүсчлэл тогтоох бүс бүрийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүнийгээ хөгжүүлэх ээлж дарааг тогтоох үүрэгтэй удирдлагын авсаархан бүтэц, хариуцах эзэн бий болгох хэрэгтэй байх. Үүний зэрэгцээ нутгийн өөрөө удирдах болон төрийн байгууллагуудыг бэхжүүлэхэд чиглэгдсэн тодорхой алхмуудыг тухайлбал орон нутгийн өмч бий болгох, төсвийн эрхийг нь өргөтгөх, бүс нутгийн ялгавартай татвар зээл, бүс нутгийн хөгжлийн сан бий болгох, тодорхой нутаг дэвсгэрт эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн чөлөөт бүс байгуулах, орон нутаг биеэ дааж гадаад дотоодод хамтран ажиллагч түнштэй болоход нь эрх зүйн аятай нөхцөл тогтоож, дэмжлэг үзүүлэх, орон нутагт шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ үүсч хөгжихөд нийцсэн төсөв, татвар зээлийн болон зохицуулалтын бусад
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw