270 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I шинэчлэн сайжруулах талаар улам идэвхтэй ажиллаж шинэ алхам хийх хэрэгтэй болж байна. Улсын хил хамгаалах ажлыг сайжруулах явдал төрийн анхааралд байх болно. Үүнийг хэлэхдээ бид цэрэг улс төрийн утгаар биш, харин манай орны нээлттэй гадаад бодлогын нөхцөлд хилийн дэглэмийг гуйвалтгүй сахин бэхжүүлэхийн чухлыг иш үндэс болгож хэлж байгаа юм. Хүн амын хил дамжин зорчих хөдөлгөөн, хил орчмын эдийн засаг аж ахуйн харилцаа өргөжиж ирсний сөрөг тал нь Монголын болон гадаадын иргэдээс хил зөрчих, хилийн албаны дэг журмыг гажуудуулах явдал ихсэж байгаагаар илэрч байна. Үүнтэй уялдан боомт газрууд дахь хүн мал эмнэлгийн ариун цэврийн зэрэг тусгай албадыг хилийн цэргийн албаны нэгжид захиргаа, төсвийн талаар нэгтгэн ажиллах зэргээр бэхжүүлэхийн хамт хилийн цэргийн ажиллах нөхцөл, ялангуяа холбоо инженер техникийн арга хэрэгслийн хувьд дорвитой шинэчлэхэд Засгийн газар анхаарч чиглэсэн зорилготой арга хэмжээ авах нь чухал байна. Арав, Ардчилал шинэчлэлийн хүчээр манай орны гадаад харилцаа өргөжин бэхжиж, олон улсын нэр хүнд өслөө. Монгол Улс түүний засаг төрийн дээд байгууллагууд Үндсэн хууль, үзэл баримтлалаараа тодорхойлсон гадаад бодлогын үндэс зарчмуудыг цаашид ч тууштай баримталж идэвхтэй хэрэгжүүлэх болно. Төр засгийн байгууллагуудын бүрэлдэхүүн шинэчлэгдсэнээр төрийн гадаад бодлогын үзэл баримтлалд зарчмын өөрчлөлт хийхгүй гэдгийг зориуд тэмдэглэж байна. Харин уул зарчим, үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлаа улам эрчимжүүлж, арга хэлбэрээ боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэхэд их чармайлт гаргах хэрэгтэй байна. Гурав. Төрийн болон нуггийн удирдлагын зарим асуудал Их Хурал шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тогтоохдоо өмнөх Их Хурлын баталсан хөтөлбөрийг баримжаалан зах зээлийн үеийн төрийн үүрэг зорилтыг иш үндэс болгож ажил үүргийг шинэчлэн хуваарилж нягтруулах үндсэн дээр яамдын тоог цөөрүүллээ. Түүнчлэн Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд хамаарч байсан бусад газар байгууллагуудыг тохируулагч хийгээд хэрэгжүүлэгч агентлагийн хэлбэрээр өөрчлөн байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ бол удирдлагын чадавхийг дээшлүүлж төвлөрлийг сааруулах чиглэлээр хийх зарчмын шинэтгэлийн анхны дорвитой арга хэмжээ бөгөөд түүний үр дүн нь ганц хоёр cap жилийн дотор товойн харагдах бус харин олон жилийн шургуу ажиллагааны дүнд бүрэн хэвшиж тогтсон үед тодрох стратегийн чанартай өөрчлөлт гэдгийг сайтар ухаарч ойлгох хэрэгтэй юм. Энэ нь цаашдаа орон нутгийн нэгж байгууллагад хүртэл хийх олон тооны бичил өөрчлөлтийн эхлэл ч гэж хэлж болох юм. Энэхүү шинэчлэлийн явцад ажил хэргийг эзгүйдүүлж цалгардуулахгүйг онцгойлон анхаарахын хамт хуучин хэв байдал, шинэ бүтцийн хооронд үүсэх зөрчлийн улмаас зарим сөрөг үр дагавар гарна гэдгийг урьдаас зөв тооцоолж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw