Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 269 дагавар зонхилж байна. Үүний зэрэгцээгээр хүн хүнээ хайрлаж хүндэтгэх, төр ёс хуулийг дээдлэх үзэл доройтож монгол төрх алдагдаж байгаад олон нийтийн сэтгэл их эмзэглэж байна. Нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа дээрх зүй бусын нөхцлийг сааруулан арилгах аятай орчин бүрдүүлэхэд Төр засгийн болон Засгийн газрын бус байгууллага иргэдийн идэвхтэй үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх хэрэгтэй байна. Нийгмийн хүрээнд үйлдвэрлэл, зохих шийдвэрлэвэл зохих олон чухал асуудлаас эн тэргүүнд ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахыг хийгээд боловсрол, соёл шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллагуудын тогтолцоонд хийх шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, удирдлагын бүх шатанд сахилга зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй байна. Нийгмийн халамжийн багц хуулийг хэрэгжүүлэхэд хөрөнгийн бага биш эх үүсвэр шаардагдана. Ахмад настны тэтгэврийн зөрүүг нэн даруй арилгах, нийгмийн халамжийн хуулиар тогтоосон нэмэлт халамж үйлчилгээг иргэдэд эдлүүлэхийг ард түмэн хүсэн хүлээж байна. Хэрэглээний барааны үнэ тарифын өсөлтийг харгалзан цалин, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэн нэмэгдүүлж, ямар ч нөхцөлд хүн амын цалин тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгож байх тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Долоо, гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн дэг журам хангах ажлыг сайжруулж, тодорхой үр дүнд хүрэх шаардлага өдрөөс өдөрт улам хүчтэй тавигдаж байна. Өнгөрсөн жил энэ асуудлаар улсын зөвлөлгөөн хийж ойрын жилүүдэд хийж гүйцэтгэх ажил, авбал зохих арга хэмжээг тодорхойлсон. Зөвлөлгөөнөөс боловсруулсан дэлгэрэнгүй төлөвлөгөөг Их Хурал баталсан боловч түүнийг хэрэгжүүлэх ажилд дорвитой ахиц гарсангүй. Одоо чухамхүү эдгээр баримт бичгээ амьдралжуулж төр байгууллага, иргэдийн өмнө дэвшүүлсэн зорилтуудыг эрчимтэй шуурхай үр нөлөөтэйгээр хэрэгжүүлэх нь Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллагуудын шууд үүрэг болж байна. Монгол ын ард түмэн амар тайван ажиллаж амьдрахыг туйлаас хүсч байна гэдгийг бид иш үндэс болгож ажиллах ёстой. Найм, шүүхүүд болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд шууд оролцдог прокурор, мөрдөн байцаах, түүнчлэн цагдаагийн болон бусад байгууллагууд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, шинэчлэх талаар эрчимтэй хүчтэй ажиллах хэрэгтэй байна. Сонгуулийн үр дүнд буй болж байгаа улс төрийн шинэ нөхцөл байдал, манай хууль хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаанд ч тод томруун тусгалаа олох ёстой. Эдгээр байгууллагын нийт ажилтны өмнө шинэ өндөр шаардлага тавигдах болно гэдгийг тэмдэглэж байна. Улсын Их Хурал эрх зүйн шинэчлэлийн бодлогодоо энэ бүхнийг шууд харгалзан үзэхийг бас санал болгож байна. Ес, манай орны батлан хамгаалах, тагнуулын болон хил хамгаалах байгууллагууд ч Их Хурлаас баталсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, цэргийн номлол холбогдох хуулиудын дагуу үйл ажиллагаагаа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw