268 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I байгуулалт, аж ахуй санхүүгийн үйл ажиллагааг өөрчлөн цэгцлэх хэрэгтэй байна. Төр, засгийн газар өмч хөрөнгөө хуулийн дагуу эзний ёсоор мэдэж цэгцлэх цаг болсон. Төрийн өмчийн байгууллагыг нэн даруй байгуулж ажилд нь оруулах шаардлагатай. Хувийн ба холимог өмчит аж ахуйн нэгжүүдийн талаар тавьсан олон зүйл хязгаарлалт, зөвшөөрлийн тогтолцоог хянан үзэж чөлөөт байдлын зохистой хязгаар тогтоохыг ч бодолцох ёстой юм. Гурав, татварын бодлогыг уян хатан, урамшуулал, хязгаарлалттай болгох шаардлагатай байна. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ нэгд, үйлдвэрлэлийн зориулалттай техник, тоног төхөөрөмж, түүхий эдийн импортыг гааль худалдааны татвараас чөлөөлөх, хоёрт, шинээр байгуулагдсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн чиглэлийг харгалзан тодорхой хугацаанд орлогын татвараас чөлөөлөх, гуравт, татвараас зайлсхийх, татварт ногдох орлогоо нуун дарагдуулах аливаа илрэл оролдлоготой хатуу тэмцэж, хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Үүнтэй холбогдуулан онцолж хэлэхэд татварын түвшин өндөр нам байхдаа гол нь биш, эцсийн эцэст үйлдвэрлэл эрхэлж өөрийгөө болон хамт олноо цаашилбал хүн амаа тэжээж хувцаслах, хэрэгцээгий нь хангахад хувь нэмэр олгох бололцоог бизнес эрхлэгч бүрт тэгшээр олгоход асуудлын гол нь орших байх. Дөрөв, гадаадын зээл тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, ялангуяа буцалтгүй тусламж, техникийн туслалцааг ашигласны дүнд буй болсон орлогоор хөгжлийн сан байгуулж орлогыг өсгөж арвижуулах, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах арга хэмжээг тооцоотой авч хэрэгжүүлэхэд илүү анхаарч ажиллавал зохино. Тав, гадаад өр үүсгэдэггүй санхүүжилтийн эх үүсвэр болсон гадаадын шууд хөрөнгө оруулалт манай эдийн засагт тун бага орж ирж байгаа нь анхаарал татаж байна. Монгол орны дэд бүтцийн хөгжил, зах зээлийн багтаамж газар зүйн байршил зэргээс хамаарч гадаадаас хөрөнгө оруулалт хийхэд зарим хүндрэлтэй тал байгаа боловч, байгалийн асар их баялагтайн хувьд Монгол орны улс төрийн байдлыг тогтворжуулж ажиллах хүчнийхээ чадавхи боловсролын ерөнхий түвшинг дээшлүүлж эрх зүйн таатай орчныг бүрдүүлж чадвал гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж болох байх. Энэ чиглэлээр идэвхтэй ажиллах хэрэгтэй юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх таатай орчныг бүрдүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах, бүртгэх зөвшөөрөл олгох тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж хялбаршуулж шат дамжлагыг нь цөөлөх, хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцсан байгууллагын боловсон хүчний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх шаардлагатай байна. Зургаа, эдийн засгийн нөхцөл байдлаас болж нийгмийн сэтгэл зүйн байдал тавгүй байна гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байна. Сэтгэл санааны тавгүй байдалд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн дотор ажлын байрны хомсдол, ядуурал, үнийн өсөлт, гэмт хэргийн өсөлтийн сөрөг үр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw