МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 267 Хөдөөний хүн амын аж байдлын талаар тавих төрийн бодлогын үндсийг дөнгөж энэ оноос цэгцэлж тодорхойлоод байна. Түүнийг хэрэгжүүлэх талаар дорвитой алхам хийх хэрэгтэй байна. Газар тариалангийн салбар бүхэлдээ уналтад орж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халтайгаар нөлөөлж болзошгүй болоод байна. 1990-1995 онд тариалсан үр тарианы талбай жил бүр дунджаар 11,5 хувь буюу 60 мянган га-гаар, хураан авсан ургац 18,5 хувь буюу 92 мянган тонноор буурч, хүн амын гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг эх орны үйлдвэрлэлээр хангаж чадахгүйд хүргэсэн бурууг 2 Засгийн газар хүлээх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хүн амын хүнсний хангамжийг сайжруулах арга хэмжээний тухай албан даалгаварт газар тариалангийн цаг үеийн ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай зарлиг гаргаж, газар тариалангийн үйлдвэрлэлд хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн хүүгийн зөрүүг төсвөөс нөхөх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж зөвлөмж гаргуулж, эцэст нь хүнсний тухай хууль санаачлан дээрх зарчмыг тусган батлуулсан боловч газар тариалангийн үйлдвэрлэлийн уналтыг зогсоож чадаагүйдээ харамсаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд нэн даруй авч хэрэгжүүлэх гол ажлын нэгд Хүнсний хуулийн дагуу санхүүжилтийн журмыг тогтоож мөрдөх, хоёрт, техник, технологийг шинэчлэх, гуравт, тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Эдийн засгийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр цаашид онцлон анхаарч, шийдвэрлэвэл зохих дараах хэдэн үндсэн асуудлууд байна гэж үзэж байна. Нефтийн бүтээгдэхүүний суурь үнийг чөлөөтэй болгох үндсэн дээр зах зээлийн эдийн засгийн эрүүл орчнны бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Түлш, эрчим хүчний салбарт хувьчлалыг үргэлжлүүлэх, эрчим хүчний нэгдсэн систем зэрэг төрийн мэдэлд үлдэж буй жам ёсны монопольт аж ахуйн нэгжүүдийн зардал, үр ашгийг төрөөс хянаж, өртөг хямдруулах, үнэ чөлөөлөх арга хэмжээг зөв хослуулж хэрэгжүүлбэл үнийн өсөлтөөс эдийн засаг, хүн амын амьдралд учрах сөрөг үр дагавар арай хөнгөн тусах үндэстэй юм. Үнийг чөлөөлөхдөө энэ талаар өмнөх Засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай тохиролцож хийсэн төслийг үндсэнд нь баримталбал зохино. Хоёр, газрын тос олборлох, боловсруулах салбарыг хөгжүүлэхэд энэ ажлыг эрхэлдэг бүтэц, зохион байгуулалтыг ч өөрчлөх шаардлагатай байна. Өмчийн бүх хэлбэр, хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд төрөөс хандах хандлагыг зөв голдрилд нь оруулах хэрэгтэй байна. Төрийн ба нутгийн өмчийн тухай хууль 8 сарын 1-нээс өнөөдрөөс хүчин төгөлдөр болно. Уг хуулийн дагуу төрийн ба нутгийн өмчийг хуулиар хуваарилан эзэмшүүлж улсын хэмжээний тооллого зохион байгуулж, үргэлжилж байгаа үрэгдэл шамшигдуулалтыг таслан зогсоож уул өмчид суурилсан үйлдвэрийн газар, байгууллагын зохион
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw