Монгол улсын парламент - боть 1

266 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлэх болон өмч хувьчлалын эхний шатыг үндсэнд нь дуусгалаа. Мөн татвар, нийгмийн даатгал, халамжийн шинэ тогтолцоог бий болгож, үнэт цаасны арилжааг эхлүүлсэн юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1993 оноос эхлэн өсөж, инфляцийн хэт өндөр түвшин хурдан саарч, гадаад худалдаа, улсын төсвийн урсгал тэнцэл ашигтай болж, валютын цэвэр нөөц нэмэгдлээ. Ийм өөрчлөлт гарахад гадаад таатай орчин нөлөөлж, ялангуяа олон улсын санхүүгийн байгууллага, Монголд хандивлагч орнуудын дэмжлэг туслалцаа бас чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэвч Монгол улсын эдийн засгийн уналт бүх хүрээнд бүрэн зогсоогүй, эдийн засаг тогтворжиж хараахан чадаагүй учраас өсөлт, хөгжлийн найдвартай бааз суурь бүрэн бүрдээгүй байна. Анх унаж эхэлсэн 1990 оны түвшинтэй 1995 оныг харьцуулбал үйлдвэрлэл 13,4 хувиар унасан хэвээр байна. Гадаад валютын ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлсэн хэдий ч өнөөдөр арилжааны банкны болон хар захын хоёр ханш зэрэгцэн үйлчилж, тэр тусмаа хар захын ханш эдийн засагт хүчтэй зохицуулагч болох хандлагатай байна. Валютын ханш тогтворжиж чадахгүй байна. Цахилгаан, дулааны эрчим хүч, нефть бүтээгдэхүүний зэрэг суурь үнэ чөлөөлөгдөөгүй учраас инфляцийн түвшин цаашид ч нэмэгдэж болзошгүй байна. Улсын болон аж ахуйн нэгж, өрхийн санхүүгийн чадвар нэн хомсдож, санхүүгийн хямрал гүнзгийрч байна. Арилжааны банкнуудын чадвар доройтож, энэ оны 7 дугаар сарын 01-ний байдлаар 16,8 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өртэй боллоо. Банкнаас гадуурхи бэлэн мөнгө хэт өсөж, зах зээлийн томоохон төвүүдэд төвлөрч, хөдөөний хүн ам бэлэн мөнгөөр ихээхэн гачигдаж, барааг бараагаар арилжих болж, ингэснээрээ мөнгөний гүйцэтгэх үүрэг алдагдаад удаж байна. Өмнөх Засгийн газар төсөвт байгууллагад ажиллагчдын дундаж цалинг 1992 оноос 17 дахин, тэтгэврийг 13-16 дахин нэмэгдүүлсэн боловч хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн хөгжлийг түргэтгэх хэмжээнд хүрч чадахуйц эдийн засгийн өсөлт бий болоогүй учраас хэрэглээний барааны үнэ тарифыг харгалзан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэн нэмэгдүүлж чадаагүй юм. Хөдөөд ажиллаж, амьдрагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгодоггүй, ийм тохиолдолд нөхвөр гаргуулан авах хуулийн заалтыг биелүүлдэггүй хэвээр байна. Хөдөө аж ахуйн салбарт ч хүндрэлтэй асуудлууд цөөнгүй байна. Мал бүрэн хувьчлагдаж, сүүлийн жилүүдэд тоо, толгой нь мэдэгдэхүйц өссөн нааштай үр дүн гарч байгаа нь сайшаалтай боловч сэтгэл ханах үндэс хараахан байхгүй байна. Хувийн мал аж ахуйтнуудын дийлэнх олонхи нь хувиа аргацаах төдий хэмжээний малтай, тэднээс аж ахуйгаа эрхлэх материаллаг бааз толөвшөөгүй, мал эмнэлэг, үржлийн албад зах зээлийн нөхцөлд зохицон өөрчлөгдөж чадаагүй, хөдөөд ядуу өрхийн тоо нэмэгдэж байгаа зэрэг нь сэтгэл зовниулж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw