265 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I шийдвэрлэхийг хөдөлшгүй шаардлага болгон баримталж цөөнхийн санаа бодол, тэрчлэн зохих мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн мэргэдийн шинжилгээ, дүгнэлтийг харгалзан шийдвэрлэдэг байх нь зүйтэй юм. Энэ зорилгоор Их Хурлын хууль тогтоох ажилд тулгарсан ээдрээтэй, олонхи, цөөнхийн хувьд зарчмын зөрөөтэй асуудлаар Их Хурал, түүний дарга, байнгын хороодын шийдвэрээр хууль зүйн болон холбогдох бусад мэргэжлийн магадлан шинжээчид томилж, санал дүгнэлт гаргуулж байж хэлэлцэн шийдвэрлэж байвал болзошгүй алдаанаас сэргийлэх баталгаа сайжрах болно. Алдаанаас сэргийлж, төр, ард түмний холбоог бэхжүүлж, хууль тогтоох байгууллага, түүний гишүүн бүрийн үйл ажиллагаанд сонгогчдын зүгээс олон нийтээс тавих хяналтыг хүчтэй болгохын тулд Их Хурлын үйл ажиллагааны ил тод байдлыг хууль ёсны хязгаарт хүртэл тэлж өргөтгөх нь чухал болж байна. Энэ талаар 90-ээд оноос нааштай эхэлсэн боловч сүүлийн үед радиогийн хураангуй бичлэг, Ардын эрх, Засгийн газрын мэдээ сонины сурвалжлагчдын өөрсдийнх нь найруулсан товч мэдээнээс төдий хэтрэхгүй болсныг хэн хүнгүй мэднэ. Их Хурлын чуулганы хуралдааны албан ёсны мэдээг Их Хурал өөрөө өдөр бүр түгээж байхаас гадна чуулганы хуралдааны нууцад үл хамаарах тэмдэглэлийг сонирхогчдоос уншиж танилцах бодлогыг аль болохоор хангах нь чухал юм. Үүнд нийцсэн заалт, журмыг ч хуульд нэмнэ биз ээ. Их Хурал өөрийнхөө үйл ажиллагааг төгөлдөржүүлэхтэй холбогдсон эдгээр асуудлыг шуурхай үндэслэлтэй, нягт боловсруулж шийдвэрлэх нь чухал байна. 2. Эдийн засаг, нийгмийн амьдралын талаар тулгамдаж буй зарим асуудал. Засгийн газар бол хуулийн биелэлтийг зохион байгуулах үндсэн дээр улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг эрхэлж зохицуулах төв штаб болох нь хэн бүхэнд ойлгомжтой. Ялангуяа зах зээлийн эдийн засгийн харилцаа бүрэн төлөвшөөгүй, шилжилтийн хүнд үедээ байгаа өнөөгийн нөхцөлд Засгийн газар, эдийн засгийн микротүвшинд гүнзгий орж ажиллах шаардлага төдийлөн буураагүй байгааг онцлон анхаарах учиртай байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн харилцаа хөгжиж бэхжсэн орнуудын Засгийн газрын сонгодог арга хэлбэрээр ажилладаг нөхцөл хараахан бүрдээгүйг харгалзаж үзэх ёстой болов уу гэж бодож байна. Шинэ Засгийн газар байгуулагдлаа, түүнд эдийн засгийн шинэчлэлтийг эрчимтэй, тууштай үргэлжлүүлэхийн хамт уналтыг сааруулан зогсоож, бас өдөр тутмын тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэх нэн хариуцлагатай үүрэг ноогдож байна. Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн эхэн үеийн зорилтуудыг хэрэгжүүлэх талаар сүүлийн 2 Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохицуулалтын үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан. Өмнөх Засгийн газар өнгөрсөн 4 жилд манай орон зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх ажлыг үргэлжлүүлэн гадаад худалдааг либералчилж, үнэ
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw