264 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I дэс дараалан хариуцдаг учиртай. Гэтэл Хөдөлмөрийн хуулийн 6 дугаар буюу хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлагын тухай бүлэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл буюу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн төрийн захиргааны албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанд эргэж орох эрхтэйгээр халах, мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай заалтыг баримталж хэрэгжүүлдэг байгууллага бараг үгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 194-р зүйлд зааснаар албан тушаалын үүрэгт ажилдаа хайхрамжгүй, цалгар назгай хандаж өөрийн албан тушаалын үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс нийгэмд бага бус буюу хүнд хохирол учирсан, тэрчлэн мөн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлсэн нөхцөлд холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх явдал туйлын ховор байна. Тавдугаарт, парламентын бүрэн эрхийн нэг гол хүрээ болсон төрийн төсөв санхүүгийн бодлогыг шинэчлэн сайжруулахад онцгой анхаарал тавьж ажиллахыг зөвлөж байна. Төрийн санхүүгийн тогтолцоог бүтцийн хувьд ч, арга ажиллагааны хувьд ч гүнзгийрүүлэх шинэчлэх хэрэгтэй байна. Хууль, мөнгө хоёрыг зөв холбож барьж чадвал парламентын засаг хүчээ авах болно. Улсын төвлөрсөн төсвийг эцсийн ерөнхий үзүүлэлтээр батлаад Засгийн газарт найдаж цаг хугацаа нэгэнт өнгөрсний дараа тайлан хэлэлцдэг арга барилаас ангижирч улсын төвлөрсөн төсөв, бусад тусгай сан хөмрөгийн төслийг бүлэг, зүйл анги бүрээр нь нарийвчлан хэлэлцэж баталдаг, гүйцэтгэлд нь байнга хяналт тавьж зөрчил доголдлыг цаг тухайд нь арилгадаг, улсын сан хөмрөгийг зөвхөн хуулийн дагуу зохистойгоор захирч зарцуулдаг болгох, энэ талаар Засгийн газар, улмаар төсөв захирагчдын хүлээх хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай нь олон талаар харагдаж байгаа. Энэ зорилгоор Улсын Их Хуралд санхүүгийн хяналтын алба, мөн хөндлөнгийн санхүүгийн хяналтын тухай хууль батлан гаргаж, ийм албыг байгуулж ажиллуулах хэрэгтэй байна. Цаашид төсөв, санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд Их Хуралд жил тойрон тасралтгүй үр бүтээлтэй ажилладаг тийм механизм бурдүүлбэл зохилтой. Албан татварын бодлогыг ч эргэж харах шаардлага бас бий. Зургадугаарт, Их Хурал үйл ажиллагаандаа Үндсэн хуулийн заалтуудыг үлгэр жишээчээр мөрдөж ажиллахын зайлшгүйг тэмдэглэж байна. Энэ нь угтаа эрх зүйт төрийн нэг гол шалгуур мөн. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд харшилсан хууль гаргах, түүний зарим заалтыг буруу хэрэглэх, тойрч гарах явдал Их Хурлын үйл ажиллагаанд нэг бус удаа гарч байсныг хэвийн үзэгдэл хэмээн тайлбарлаж болохгүй юм. Улс төрийн бодлогод ээдрээтэй хууль зүйн хувьд эргэлзээтэй асуудал үүсч гардаг нь үнэнтэй боловч түүнийг олонхиор түрээ барьж субьектив хандлага, сэтгэл хөдлөлийн үүднээс бус, харин жам ёсонд нь захирагдан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw