ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 263 Улсын Их Хурлын хийгээд түүнээс уламжилсан хяналт шалгалт, эцсийн дүнд төрийн бодлого, хууль журмыг хэрэгжүүлэх талаар удирдлагын бүх шатны байгууллага, тэдгээрийн ажлын албад удирдах ажилтан бүрийн санаачлага, бүтээлч чанар, албан тушаалын хариуцлагыг мэдэгдэхүйц дээшлүүлэхэд чиглэх ёстой гэж үзэж байна. Өнөөдөр удирдлагын хүрээнд сахилга, санаачилга, хариуцлагаас эрхэм чухал үнэ цэнэтэй зүйл хараахан үгүй байна. Олон түмэн ч үүнийг хүсч байна. Албан тушаал өндөржихийн хирээр түүнд тавих ёс зүйн шаардлага, улс төрийн хариуцлага өндөрждөг гэдгийг энэ дашрамд онцлон тэмдэглэж байна. Улс төрийн албан тушаалтан гэж хуулиар ангилдаг төрийн дээд албан тушаалтан болсон Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, тэдгээртэй адилтгах төрийн албан тушаалтан хэн боловч хууль зөрчсөн гэм буруутай бол иргэнийхээ хувьд зохих шийтгэл хүлээх нь мэдээж. Харин түүний урьд төрийн албаны улс төр, ёс зүйн үндсэн шаардлагыг ноцтой зөрчсөн бол улс төрийн хариуцлага заавал хүлээдэг байх хэрэгтэй. Тухайлбал, албан тушаалаасаа өөрөө огцрох буюу түүнээс огцруулдаг ёстой баймаар юм. Гэтэл Улсын Их Хурлын тухай хуульд ч, Засгийн газрын тухай хуульд ч Засгийн газрын гишүүнийг төрийн удирдах дээд аль нэг байгууллага, албан тушаалтны санаачилгаар огцруулах буюу өөрөө огцрох үндэслэлийг заагаагүй байна. Улсын Их Хурлын тухай хуульд Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсноос бусад тохиолдолд түүнийг эгүүлэн татах, огцруулах тухай заалтгүй байна. Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчид, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилж байхаар хуульд заасан боловч ямар тохиолдолд тэднийг хэрхэн огцруулж болох тухай заагаагүй байна. Эдгээр байдлыг харгалзан холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж өнгөрсөн оны 6 сард Улсын Их Хуралд өргөн барьсныг одоогоор авч хэлэлцээгүй байна. Энэчлэн хариуцлагын тогтолцооны тухай заалт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ч, төрийн албаны тухай хуульд ч дутагдалтай буюу байгаа зарим нь ойлгомж муутайгаас амьдралд хэрэгжихгүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар Төрийн хяналтын хороо зөвхөн дэд сайд болон түүнээс доош шатны удирдах ажилтныг шалгах, өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийг Төрийн хяналтын хороо шалгаж болохгүй болсон нь яах аргагүй хянаж үзүүштэй зүйл гэж үзэж байна. Тийм болохоор эдгээр хуульд зохих нэмэлт өөрчлөлт оруулж тус улс дахь хариуцлагын тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлж өгөх нь чухал байна. Хууль биелж байх ёстой. Түүнийг Үндсэн хууль ёсоор Ерөнхий сайд Их Хурлын өмнө, сайд нар түүний өмнө, тэдгээрийн эрхлэх ажлын хүрээнд багтдаг гүйцэтгэх бүх шатны байгууллага, албан тушаалтан дээш дээшээ
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw