260 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Сонгуулийн дүнгээс үзэхэд сонгогдсон гишүүдийн 48 буюу 63,1 хувь нь сонгогчдын 50 хувиас дээш санал авч байна. Улсын Их Хуралд шинээр сонгогдсон гишүүд нь бүгд дээд боловсролтой сэхээтэн хүмүүс байна. Тэдний 7 буюу 0,9 хувийг эмэгтэйчүүд эзлэж байна. Насны хувьд 21 буюу 27,6 хувь нь 25-35 насны, 39 буюу 51,3 хувь нь 36-45 насны, 16 буюу 21 хувь нь 46-аас дээш насны, мэргэжлийн хувьд 25 буюу 32,9 хувь нь эдийн засагч. 15 буюу 19,7 хувь нь багш, 10 буюу 13,1 хувь нь бусад мэргэжлийн хүмүүс байна. Эрхэлж буй ажлын хувьд Улсын Их Хурлын гишүүн 25, Засгийн газрын гишүүн 4, төр, захиргааны байгууллагад ажилладаг 5, нам олон нийтийн байгууллагад ажилладаг 22, бизнес эрхлэдэг 12 хүн байгаагийн дотор эрдмийн зэрэг цолтой 18 хүн байна. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн үр дүнд сонгогчдын хамгийн олон санал авсан нэр бүхий 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгөхийг Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Их Хурлын чуулганд хүсч тогтоолын төсөл оруулж байгааг болгоон соёрхоно уу. Ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх, улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, ардчилал хөгжлийн замаар эргэлт буцалтгүй замнах түүхэн зорилтыг хэрэгжүүлэхэд төр улсынхаа алтан жолоог барилцах Улсын Их Хурлын гишүүний нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үйлсэд тань амжилт хүсч, төр түвшин, түмэн олон амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.2 Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг 1996.08.01 Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ! Шинээр сонгогдсон Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 10 гаруй хоног өнгөрлөө. Энэ богино хугацаанд зохион байгуулалтын чуулган гэж нэрлэдэг анхдугаар чуулганаа хийж, Их Хурлын удирдлагыг сонгож, ажлын байгууллагуудыг байгуулж, Засгийн газрын бүтцийг шинэчлэн тогтоож бүрэлдэхүүнийг нь томиллоо. Хууль тогтоох, гүйцэтгэх дээд байгууллагууд бүрэлдэж ажилдаа эрхлэн орж байгааг тохиолдуулан эдгээр байгууллагад өөрт нь тавигдаж байгаа чухал шаардлага, улс орны амьдралын хувьд тулгамдсан хойшлуулшгүй зарим гол зорилтын талаар төрийн тэргүүний хувьд та бүхэнд хандаж санал бодлоо илэрхийлж бодит шаардлагыг тодорхойлон ажиллуулах гэсэн юм. Өмнөх Их Хурал, Засгийн газраас шинэ Үндсэн хуулийн үзэл санааны дор дөрвөн жилийн хугацаанд зарцуулсан хөдөлмөр, хийж гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ арвин байна. Манай ард түмний төлөөлөгчдийн дээд байгууллага засаг төрийн шинэ тогтолцоог бүрэлдүүлж нийгэм, эдийн засгийн амьдралыг шинэчлэх талаар тодорхой үр дүнтэй алхмууд хийснийг тэмдэглэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw