Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 259 Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хуулийн хүрээнд явуулах бүхий л анхаарлаа төвлөрүүлэн зохих журмын дагуу хангаж явуулснаар Сонгуулийн тойрог, хэсгийн болон нийт дүнд нөлөөлөхөөс ноцтой зөрчил гарсангүй. Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийг тайлбарлах, хэрэгжүүлэх, санал авах бэлтгэл ажлыг хангах, сонгуулийн ажлыг зөв шуурхай зохион байгуулах асуудлыг хурлаараа хэлэлцэн зохих шийдвэр гаргаж, сонгуулийн бари мт бичгүүд, маягтын загваруудыг батлаж, нэгдсэн журмаар хэвлүүлэн тойргийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгууллаа. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх талаар улс төрийн намуудтай байнпын холбоотой ажиллан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг нарийвчлан гаргаж, тойргийн хороодыг хариуцуулан томилолтоор орон нутагт ажиллуулж тулгамдсан ажил, асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлүүлж ажиллаж байлаа. Сонгуулийн бэлтгэл ажлын явцад нийт 500 гаруй сонгогч биеэр болон утсаар, мөн бичгээр санал хүсэлт, өргөдөл гомдол гаргасныг судлан үзэж шийдвэрлэн зохих хариу өглөө. Монгол Улсын Их Хурлын гишүүнд 302 хүний нэр дэвшигдсэний 267 нь улс төрийн 7 нам, Эвслээс, 37 нь бие даан нэр дэвшигч байлаа. Зарим нам, эвсэл Сонгуулийн хуулийн 2 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчиж нэр дэвшүүлсэн асуудал гарсныг Сонгуулийн хороо шалгаж хуулийн дагуу шийдвэрлэсэн болно. Улсын Их Хурлын сонгуульд сонгогчдын 92,15 хүн саналаа өгсөн нь сонгогчид улс төрийн өндөр идэвхтэй оролцсоны бодит илэрхийлэл боллоо гэж үзэж байна. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд санхүүгийн хяналтын орон тооны бус албыг байгуулан ардчилсан заавар гаргаж Сонгуулийн батлагдсан төсвийг хувиарлан зарцуулалтанд хяналт тавьж ажиллалаа. Зардлын төсвийн зарцуулалтыг Сонгуулийн хуулинд заасан хугацаанд эцэслэн гаргаж, Улсын Их Хуралд тайлагнах болно. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн үйл явцыг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглан харж байлаа. Манай Сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар АНУ, ОХУ, Япон, Бельги, Солонгос, Канад зэрэг 11 орны 44 ажиглагч ирж, Улаанбаатар, Төв, Дундговь, Өмнөговийн тойрог хэсгүүдээр явж ажиглалаа. Сонгуулийн ерөнхий хороо, Сонгуулийн үйл ажиллагаанд тал бүрээс нь дүгнэлт хийсний үндсэн дээр Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн зарим зүйл заалтыг цаашид улам боловсронгуй болгох зорилгоор тодорхой санал боловсруулж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Эрхэм нөхөд өө! Улсын Их Хурлын Сонгуулийн үйл ажиллагааг бүхэлд нь Үндсэн хууль Сонгуулийн хуулийн дагуу явагдлаа гэж Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. МАХН-аас 25, МҮАН, МСДН-ын Ардчилсан Холбоо Эвслээс 50, МУНН-аас 1 хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw