Монгол улсын парламент - боть 1

258 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга С.Лхагвасүрэнгийн хийсэн мэдээлэл 1996.07.18 Эрхэм Хүндэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Зочид төлөөлөгчид өө! Монгол Улсын Их Хурлын сонгууль 1996 оны 6 дугаар сарын 30-нд Сонгуулийн хуулийн дагуу явагдлаа. Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг тойрог, нэр дэвшигч, нам, эвсэл бүрээр гарган намуудын авсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогчдын нэрийн жагсаалтыг 1996 оны 7 дугаар сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлсэн билээ. Сонгуулийн дүнг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хороо шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын 2 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганд оруулж байна. Монгол Улсын Сонгуулийн эрх бүхий иргэд Үндсэн хуулинд заасан сонгох эрхийнхээ дагуу энэ удаагийн сонгуульд нийтээрээ чөлөөтэй оролцож, саналаа шууд нууцаар гаргаж Улсын Их Хурлын гишүүдийг сонгоод байна. Энэхүү сонгууль нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, ардчиллын үндсэн зарчмыг тууштай хэрэгжүүлэх, улс орон зах зээлийн харилцаанд шилжих эдийн засаг, эрх зүйн үндсийг бүрдүүлэх амаргүй зорилтыг биелүүлэхийн төлөө бүх нийтээрээ чармайн ажиллаж байгаа үед болсноороо онцлог байлаа. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд улс төрийн 5 нам, 2 эвсэл, бие даан нэр дэвшигчид оролцож өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрийг сонгогч олондоо тайлбарлан таниулж өргөн сурталчилж сонгууль ажил хэрэгч өрсөлдөөнтэй шударга явагдлаа. Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн хуулийг тайлбарлан таниулах, сонгуулийн тойрог хэсэгт сонгууль эрхлэх байгууллагыг байгуулах ажилд нь оруулж тэдгээрийг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах ажлыг хуулийн хугацааг баримтлан үе шаттайгаар зохион байгууллаа. Сонгуулийн 76 тойрог, түүний 332 салбар хороо, 1586 хэсэгт нийт 15 мянган хүн ажиллалаа. Сонгууль эрхлэн явуулах эдгээр байгууллагад ажилласан бүрэлдэхүүний хувьд төрийн захиргааны болон намын байгууллагын ажилтан, сонгогчдын төлөөлөгчид хамрагдлаа. Дээрх байгууллагууд Сонгуулийн хуулинд заасан бүрэн эрхийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг сонгогчдодоо тайлбарлан таниулах, зөвлөлгөө семинар үзуүпэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлыг зохиож хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж ажилалаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw