257 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Гурав. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХОЁР ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ 1996-2000 УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАН Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг 1996.07.18 Улсын Их Хурлын эрхэм Хүндэт гишүүд ээ! Сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонТа бүхэнд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье! Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу хоёр дахь удаагаа болж буй энэхүү сонгуулиар Монголд ардчилсан шинэчлэлийг санаачлагч болох МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл Парламентад анх удаа олонхи болж, энэ үеийг хүртэл олонхи байсан МАХН цөөнх болсон бөгөөд Монголын Уламжлалын Нэгдсэн Намаас шинээр Парламентад сонгогдсон явдал уг сонгуулийн онцлог үр дүн боллоо. Энэ бол улс төрийн олон намт төрийн тогтолцооны үед байдаг жам ёсны үзэгдэл юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу олонх, цөөнхийн байр суурийг ухаалаг, зөв хэрэгжүүлж, нягт хамтран ажиллах үндсэн дээр улс орноо жолоодох өндөр хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж үр дүнтэй ажиллана гэдэгт итгэж байна. Ард түмнийхээ гүн итгэл хүлээсэн Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч, Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээснийг мэдэгдье.1
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw