МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 253 шинэчлэл, засаглалын харилцааны асуудлаар судалгаа хийх, төрийн бодпого, хууль тогтоох үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилтийн асуудлаар олон нийтийн санаа бодлыг судлах, санал бэлтгэх, эрдэм шинжилгээний хурал, ярилцдага хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа нь үр шимээ өгч байна. Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн ажилтнууд, парламентад суудалтай бусад намыг төлөөлсөн гишүүдийн туслах ажилтнууд ч хууль, тогтоол, бусад баримт бичиг боловсруулахад Тамгын газрын ажилтнуудын нэгэн адил хүчин зүтгэж, ажлыг маань бүтээн нугалалцаж ирснийг энэ өдөр талархан тэмдэглэж байна. Эрхэм гишүүд ээ! Шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдсон анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Их Хурлын одоогийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа өндөрлөж байна. Бидний хэрхэн яаж ажилласныг өдгөө монгол түмэн маань, хожим нь түүх шүүн дүгнэх биз ээ. Улсын Их Хурлын гишүүд өнгөрсөн дөрвөн жилд сонгогчдын итгэл найдварыг биелүүлэхийн төлөөнөө хүчин чадал, эрдэм мэдпэг, авьяас чадвараа дайчлан ажиллаж богино хугацаанд нөр их ажлыг амжуулсан гэж бодохоор байна. Уулын өндөр газрын холоос сүндэрлэн харагддаг, хүмүүний үйлс хожмын ирээдүйгээс илүү тов тод ялгаран мэдэгддэг билээ. Эрхэм гишүүд Та бүхний эх орон, ард түмнийхнээ төлөө асгаруулсан хөлс, алжаасан оюуны үр дүн талаар үл болох төдийгүй, эх орны болон хүн төрөлхтний хөгжлийн он дарааллын хуудаснаа алсын алсаас улбаалан мөнхөрч төр улсынхаа түүх шастирт хүндтэй байраа эзэлнэ гэдэгт гүн итгэлтэй байна. Дөрвөн жилийн турш сүлдэт танхимдаа тохой залган сууж, төр түших амаргүй албыг нэр төртэй бүтээн биелүүлсэн хамтран зүтгэгч эрхэм гишүүд, төрийн түшээ Та нартаа үнэн сэтгэлийн гүнээс мэхийн талархаж, ажил амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улиран буй дөрвөн жилд монголын нийгэм бүхэлдээ шинэчлэгдсэний дээр асар их саад бэрхийг даван туулж эдийн засгийн уналтыг зогсоож цаашид өсөн дэвжих суурь дэвсгэрийг тавьж өглөө. Манай улс ардчилал, зах зээлийн харилцааг сонгосон нь цагийн улирлыг дагасан хэрэг төдий биш хийгээд энэ сонголтын эцсийн зорилго бол Монгол хүн эрх чөлөөтэй, эрин зууныхаа жишигт нийцсэн амьдрал ахуйтай байж, хөгжиж дэвжихийн тусын тулд болой. Монгол орны сүүлийн жилүүдийн туршлага нь манай нийгэм бүхэл цогцлог байдлаа хадгалж, өөрчлөгдөн хөгжих чадвартайг илтгэн харуулж чадлаа. Энэ хугацаанд улс төр, эдийн засаг, нийгэм, оюуны шинэтгэлийг нэгэн зэрэг хийж ирсэн нь тус орны цаашдын хөгжлийн урьдал нөхцдийг бий болгосон, ирээдүй цагийн улирлыг дөтлөн ойртуулсан Монгол түмний түүхэн томоохон ололт мөн. Энэ бүхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын танхимын гишүүд, яам, тусгай газрын ажилтан, өөрөө удирдах байгууллагын удирдлага, орон нутгийн засаг дарга нар, тэдгээрийн тамгын газрын ажилтнуудын хүчин зүтгэл асар их шингэснийг сэтгэл бахдан тэмдэглэж байна. Ийм учраас бие сэтгэл нухсан бэрх ачааг үүрэлцэж, бага буурай цалин
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw