254 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I авч, элдэв хардлага, хавчилга, гүтгэлгээс огтхон ч үл шантран эх орон, ард түмнийхээ төлөө хүч чадлаа зориулж ирсэн бүх хүнд гүн талархлаа илэрхийлж байна. Эрхэм нөхөд өө! Хэдхэн хоногийн өмнө Монголын ард түмэн Тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Хоорондоо долоон зууны зайтай эдгээр түүхэн үйл явдлууд дэнсэлбэл ялгаатай ч гэсэн Монголын төр, улс, ард түмний хувь заяанд эргэлт гаргасан үлэмжийн ач холбогдолтойн учир ойг нь нэгтгэн монгол төрийн их баяр болгон тэмдэглэсэн билээ. Өнгөрсөн зургадугаар сарын гучинд Улсын Их Хурлын ээлжит сонгууль болж, түүнд манай сонгогчид иргэнлиг идэвхтэйгээр оролцдоо. Сонгуулиар олонхийн санал авсан МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл Засгийн газраа байгуулан ажиллах болно. Буухиаг минь залган авч буй парламент бидний нэгэн адилаар улс орон, ард түмний эрх ашгийг дээдэлж, жинхэиэ ардчиллын зарчмыг чанд баримтлан, маргаантай асуудлыг улс төрийн зөвшлийн аргаар ямагт шийдвэрлэн Үндсэн хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэл төгс байна. Улсын Их Хурлын энэ бүрэлдэхүүн ард түмнийхээ сонголтыг хүндэтгэхийн хамт, олонхийн суудал авсан нам эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэвшигдсэн болон нэр дэвшигчдээс сонгогч олон түмэнд амласан зүйлүүд зайлшгүй хэрэгждэг байх нь манай оронд шинэ тутам хөгжиж байгаа ардчилал, түүний нэг чухал хэсэг болох ардчилсан сонгуулийн нэр хүнд, ач холбогдлыг илэрхийлэх чухал хүчин зүйл гэж үзэж байна. Анхдугаар сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд бид чухам ийм л сэтгэл урам зоригоор бүрэн эрхийнхээ хугацааны туршид хичээнгүйлэн зүтгэсэн билээ. Ийнхүү Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдсон Парламентын анхны бүрэлдэхүүн түүхийн өмнө, ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, энэхүү отгон чуулганаа өндөрлөж байна. Төрийн энэ хүндтэй танхимд хуран цугларсан бүх хүмүүс, нийт ард түмэндээ эрүүл энх, аз жаргал, өлзий хийморьтой явахын ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Монгол төрийн өлмий бат орших болтугай!41
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw